B. Буруу сэлгэмэл

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Вася $1$-ээс $n$ хүртэлх жилүүдэд жил бүр яг нэг зоосыг зоосны цуглуулгандаа оруулжээ. Мэдээж Вася тэдгээрийг авчирсан дарааллаар нь цуглуулгандаа байрлуулж хадгалж байв. Нэг удаа Васягийн эрэгтэй дүү түүний $l$-ээс $r$ хүртэлх жилүүдийн зооснуудыг бүгдийг нь урвуу эрэмбээр сольж байрлуулж орхив. $[l, r]$ хэрчмийг авч урвуулж тавьсан гэсэн үг. Энэ хэрчмийн төгсгөлийн цэгүүд давхцахгүй. Жишээлбэл $n = 8$ үед Васягийн зооснууд $1$ $2$ $3$ $4$ $5$ $6$ $7$ $8$ дараалатай байсан. Хэрвээ Васягийн дүү $[2, 6]$ хэрчмийг сонгосон бол, зооснуудын байрласан дараалал нь $1$ $6$ $5$ $4$ $3$ $2$ $7$ $8$ болж өөрчлөгднө. Дүүгийн байр сэлгэлтийн дараа Вася ямар нэг буруу зүйл болсныг сэжиглэв. Түүнд олж илрүүлэхэд нь тусална уу. Өгсөн сэлгэмлийг $1$ $2$ $...$ $n$ сэлгэмлийн яг нэг хэрчмийг нь урвуулаад гаргах боломжтой эсэхийг шалга. Хэрвээ энэ нь боломжтой бол тэр хэрчмийг нь олно уу.

Оролт

Эхний мөр зоосны тоо болох $n$ ($1 ≤ n ≤ 1000$) бүхэл тоог агуулна. Хоёрдахь мөр буруу сэлгэмлийн тоонууд болох зайгаар тусгаарлагдсан $n$ бүхэл тоог агуулна. Өгсөн дараалал нь сэлгэмэл байна, өөрөөр хэлбэл зөвхөн $1$-ээс $n$ хүртэлх тоог агуулах ба тоо бүр яг нэг удаа орно.

Гаралт

Хэрвээ яг нэг үйлдлээр өгсөн сэлгэмлийг гаргах боломжгүй бол $0$ $0$ гэж хэвлэ. Бусад тохиолдолд $1$ $2$ $...$ $n$ сэлгэмлээс урвуу дарааллаар нь байрлуулсан хэрчмийн төгсгөлүүд болох $l$, $r$ ($1 ≤ l < r ≤ n$) тоонуудыг хэвлэ.

Орчуулсан: Sugardorj

Жишээ тэстүүд

Оролт
8
1 6 5 4 3 2 7 8
Гаралт
2 6
Оролт
4
2 3 4 1
Гаралт
0 0
Оролт
4
1 2 3 4
Гаралт
0 0
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...