D. Үзэсгэлэнтэй тоонууд

хугацааны хязгаарлалт 4 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Володя этгээд хүүхэд бөгөөд түүний сонирхол ч бас хачин байв. Түүнд эерэг бүхэл тоо тэгээс ялгаатай цифр бүртээ хуваагддаг бол үзэсгэлэнтэй санагддаг байв. Үүнтэй нь маргалгүйгээр, харин өгсөн мужид үзэсгэлэнтэй тоо хэд байгааг тоолъё.

Оролт

Эхний мөрөнд тэстийн тоо болох $t$ ($1 ≤ t ≤ 10$) бүхэл тоог агуулна. Дараагийн $t$ мөр бүр $l_i$, $r_i$ ($1 ≤ l_i ≤ r_i ≤ 9·10^{18}$) хоёр бүхэл тоог агуулна.

Гаралт

$t$ тоог мөр бүрт өгсөн завсарт ($l_i$-ээс $r_i$ хүртэл, захын утгууд орно) хэдэн үзэсгэлэнтэй тоо байгааг илэрхийлэх нэг бүхэл тоог гарга.

Орчуулсан: Sugardorj

Жишээ тэстүүд

Оролт
1
1 9
Гаралт
9
Оролт
1
12 15
Гаралт
2
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...