C. Бялуу эсвэл хожигдол

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Володя, Влад нар дараах тоглоомыг тоглож байв. $n × m$ хөлөг дээр $k$ ширхэг бялуу байв. Володягийн ээлжинд тэр нэг бялууг хөрш нүдэнд (талаараа) шилжүүлнэ. Хэрвээ хүрээн дээр бялуу байвал хөлгөөс гарган нүүж уг бялууг аван хожно. Володяг шилжүүлсний дараа Влад нэгж урттай хаалтыг хөлгийн хүрээнд (хөлгийн хоёр зангилааны цэгийг холбож) Володяг бялууг хүрээнээс гаргуулахгүй байхыг эрмэлзэж тавина. Асуулт нь: Володя энэ тоглоомонд хожиж чадах уу? Тоглогчид хоёулаа хамгийн сайн стратегийг ашиглан тоглоно гэж үзнэ.

Оролт

Эхний мөрөнд хөлгийн урт, өргөн ба бялууны тоо болох $1 ≤ n, m ≤ 100$, $0 ≤ k ≤ 100$ гурван бүхэл тоо өгөгднө. Дараагийн $k$ мөр бүрт харгалзах бялууны координат болох $1 ≤ x ≤ n$, $1 ≤ y ≤ m$ хоёр бүхэл тоо байрлана. Нэг нүдэнд нэгээс олон бялуу байж болно.

Гаралт

Хэрвээ Володя хожих бол $YES$, бусад үед $NO$ гэсэн ганц үгийг гарга.

Орчуулсан: Sugardorj

Жишээ тэстүүд

Оролт
2 2 1
1 2
Гаралт
YES
Оролт
3 4 0
Гаралт
NO
Оролт
100 50 2
50 25
50 25
Гаралт
NO
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...