B. Хамгийн бага тоо

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Саяхан Владимр алгебр дээр ахиад муу дүн авчээ. Энэ эвгүй явдлыг ирээдүйд засахаар арифметикийн чадвараа сайжруулж хичээллэхээр шийдэв. Тэр самбарт $a$, $b$, $c$, $d$ дөрвөн бүхэл тоог бичив. Дараагийн гурван минутанд, минут бүрд самбараас хоёр тоог (заавал зэрэгцсэн хоёр тоо байх албагүй) сонгож аван арчиж нийлбэр юмуу үржвэрээр нь солино. Үүний эцэст ганц тоо үлднэ. Харамсалтай нь түүний муу ой санамжаас болж тэр тоог мартсан боловч анхны дөрвөн тоо, үйлдлүүдийн дараалал болон сүүлд нь маш бага тоо гарч байсан гэдгийг санаж байлаа. Васяд мартсан тоог нь санахад эдгээр дөрвөн тоо болон үйлдлийн дарааллыг ашиглан байж болох хамгийн бага тоог олж өгч тусална уу.

Оролт

Эхний мөрөнд анх самбарт байсан тоонууд болох $0 ≤ a, b, c, d ≤ 1000$ дөрвөн бүхэл тоо агуулагдна. Дараагийн мөр хийсэн үйлдлүүдийн дарааллыг илэрхийлэх гурван тэмдэг ($+$ эсвэл $$) зайгаар тусгаарлан агуулна. ($+$ нэмэх үйлдэл, $$ үржүүлэх үйлдэл)

Гаралт

Боломжит хамгийн бага тоо болох ганц бүхэл тоог хэвлэ.

Орчуулсан: Sugardorj

Жишээ тэстүүд

Оролт
1 1 1 1
+ + *
Гаралт
3
Оролт
2 2 2 2
* * +
Гаралт
8
Оролт
1 2 3 4
* + +
Гаралт
9
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...