E. Тоос сорогч

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Өвлийн нэгэн орой Зараа телевизийн суваг солин, буйдан дээрээ тухлан амарч байв. Тэрээр суваг солих гэтэл «TOPSHOP» гэх сувгаар нэгэн сонирхолтой шинэ нээлтийн талаар сурталчилгаа гарч түүнийг үзэн түр саатлаа.

Энэ нь тоос сорогчны сурталчилгаа байсан юм. "Гайхамшиг" гэх энэ тоос сорогч нь хүний ажиллагаа шаардахгүйгээр өөрөө цэвэрлэгээ хийх чадвартай гэнэ. Тэрээр гэр дотор өөрөө явж цэвэрлэгээ хийдэг бөгөөд хөдөлж байхдаа ямар нэг саадтай тулгарвал автоматаар чиглэлээ өөрчлөнө.

Эрт орой хэзээ боловч энэхүү тоос сорогч нь бүх өрөө дамжин аялж, бүгдийг цэвэрлэх болно гэхийг сонсоод Зараа цэвэрлэгээндээ хичнээн цаг зарцуулдагаа санан (маргаангүй өдрийн талыг зарцуулдаг байв) энэхүү гайхамшигт тоос сорогчийг худалдан авахын хүслэн болов.

Гэвч Зараа уг тоос сорогчинд нэг дутагдалтай тал байгааг ухаарав. Хэлбэрээсээ шалтгаалан уг тоос сорогч өрөөний булан тохойд хүрч сайтар цэвэрлэх боломжгүй гэдгийг ойлгов. Бодит байдал дээр энэ сул тал нь хэр зэрэг ач холбогдолтой болохыг тооцоолохын тулд Зараа та бүхнийг холбогдох програм бичихийг хүсч байна.

Танд тоос сорогчны дээрээс харагдах хэлбэр өгөгдсөн. Ингэхлээр бид тоос сорогчийг гүдгэр олон өнцөгт гэж үзэж болно. Өрөө нь хязгааргүй том тэгш өнцөгт байна. Бид уг өрөөний нэг өнцгийг онцлон аваад тоос сорогч тухайн булан руу орж хамгийн бага боломжит талбайг цэвэрлэлгүй орхих тийм эргэлтийг олохыг зорьж байна.

Оролт

Эхний мөр нь тоос сорогчийн өнцөгтийн оройнуудын тоог $(3 ≤ 4*10^{4} ≤ N)$ төлөөлөх бүхэл тоо $N$.

Дараагийн $N$ мөрөнд мөр бүрд $2$ тоо буюу олон өнцөгтийн оройн координатууд өгөгдөнө.

Олон өнцөгт нь өөрийгөө огтлоогүй, гүдгэр (аль ч гурван цэг нь нэг шулуун дээр үл орших) байх нь баталгаатай. Олон өнцөгтийн оройнууд нь цагийн зүүний дагуу юм уу эсрэг чиглэлтэй байхаар өгөгдөнө.

Гаралт

Цэвэрлэлгүй орхих хамгийн бага боломжит талбайг ол. Үндсэн хариунаас $10^{-6}$-аар багаар зөрж болно.

Орчуулсан: Энхгэрэл

Жишээ тэстүүд

Оролт
4
0 0
1 0
1 1
0 1
Гаралт
0.00000000000000000000
Оролт
8
1 2
2 1
2 -1
1 -2
-1 -2
-2 -1
-2 1
-1 2
Гаралт
0.50000000000000000000
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...