D. Дуу бичсэн нь

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Зараа болон түүний найзуудын нэгнийх нь хөгжилдөх дуртай зүйл бол ямар нэг өгүүлбэр юмуу дуу сонгоод, түүнийхээ үгнүүдийн талыг нь (заримдаа бүгдийг нь) өөрсдийн нэрээр солих явдал юм.

Найзынх нь төрсөн өдөр болох дөхөж байгаа ба Зараа найздаа онцгойлон бэлэг бэлдэхээр шийджээ. Энэ нь түүний нэр олон удаа давтагдсан маш урт дуу байв. Гэвч хэдий хичээсэн ч тэр сайн дуу бичиж чадахгүй байж магадгүй!

Гол нь Зараа өгүүлбэр хэр урт байх (хэдэн үсэг агуулах г.м), өгүүлбэрийн аль хэсэгт найзынхаа нэрийг оруулах, мөн өгүүлбэрийн бусад хэсэгт оруулахгүй байх гэдгийг Зараа аль хэдийн шийдчихсэн гэдэгт асуудал байгаа юм. Түүнээс гадна Зараа өгүүлбэртээ (өгүүлбэр биш байж болох учраас нэг урт үг гэе) Англи хэлний цагаан толгойн эхний $K$ үсгүүдийг ашиглана гэж өөрийгөө хязгаарлачихаад байгаа.

Энэхүү асуудлыг шийдэх нь нэлээн төвөгтэй учраас Зараа таныг түүнд туслаад програм бичиж өгнө үү гэж хүсч байна. Програм нь өгөгдсөн нэр $P$, урт $N$, $P$ нэрний тохиолдлуудын байрлал болон цагаан толгойн хэмжээ $K$ гэсэн утгуудаар хүсч байгаа үгийг бүтээнэ. Нэрний тохиолдлууд нь нэг нэгэнтэйгээ давхцаж болно гэдгийг анхаарна уу!

Оролт

Эхний мөр нь хүсч буй тэмдэгт мөрийн урт болон цагаан толгойн хэмжээг харуулах $N$ ба $K$ тоонуудыг агуулна. Хязгаар нь: $1≤N≤100$, $2≤K≤26$.

$2$ дахь мөр нь $N$ ширхэг тэмдэгтээс хэтрэхгүй, хоосон биш $P$ тэмдэгт мөрийг агуулна. Тэмдэгт мөр нь Англи хэлний цагаан толгойн эхний $K$ ширхэг жижиг тэмдэгтүүдээс бүрдэнэ.

$3$ дахь мөр нь зөвхөн $0$ ба $1$ тоонуудаас бүрдсэн, $N-length(P)+1$ урттай тэмдэгт мөрийг агуулна. $i$-р байрлал дахь $1$ гэсэн тоо нь хүсч буй үгийн $i$-р байрлалаас $P$ нэрний тохиолдол эхэлнэ гэдгийг харуулна. Энд $0$ нь тохиолдол эндээс эхлэхгүй гэдгийг харуулна.

Гаралт

Хүсч буй үг $S$-ийг хэвлээрэй. Олон хариулт байвал аль нэгийг нь хэвлээрэй.

Шийдэл байхгүй бол "No solution" гэж хэвлээрэй.

Орчуулсан: Солонго

Жишээ тэстүүд

Оролт
5 2
aba
101
Гаралт
ababa
Оролт
5 2
a
10001
Гаралт
abbba
Оролт
6 2
abba
101
Гаралт
No solution
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...