B. Эвлүүлдэг тоглоом хуваасан нь

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Зараа саяхан өөрийн хүүхэд насны нэгэн дуртай дурсамжаа санажээ. Тэрээр бага байхдаа найзуудтайгаа эвлүүлдэг тоглоом эвлүүлэх дуртай байв. Түүнчлэн уг тоглоомыг өдөр шөнөгүй эвлүүлдэг байсан ба 1000 1000-н ширхэгтэй олон хэсгүүдээс нэг нэгээр нь хайж олон зургийг эвлүүлж дуусгадаг байжээ.

Удалгүй зараа-д нэгэн гайхалтай санаа орж иржээ. Тэрээр бэлэн үйлдвэрийн эвлүүлдэг тоглоом худалдан авахын оронд өөртөө байх зурагтай том цаасыг маш олон тэгш өнцөгт хэлбэртэй хэсгүүдэд хувааж дараа нь тэдгээрийг холин буцаан эвлүүлэхээр болж гэнэ. Уг аргаар үүсгэсэн эвлүүлдэг тоглоом нь бидний мэдэх сонгодог эвлүүлдэг тоглоомоос илүү өрсөлдөөнтэй мөн сонирхолтой байв. Учир нь уг аргаар үүсгэсэн эвлүүлдэг тоглоомын бүх жижиг хэсгүүд нь ижилхэн тэгш өнцөгт хэлбэртэй ба уг тоглоомыг эвлүүлэхийн тулд уг хэсгүүдээр үүсэх зургийг сайн мэдэж байж л эвлүүлэх боломжтой байх юм.

Эвлүүлдэг тоглоомын бүх хэсгүүд нь ижилхэн $X × Y$ хэмжээтэй болсон байна. Учир нь бид зургийг эхлээд $X$ ширхэг хөндлөн хуваалтуудаар хуваасан бөгөөд дараа нь $Y$ ширхэг хөндлөн хуваалтуудаар хуваасан билээ. Хэрэв бид анхны зургийн хэмжээг $A × B$ гэж тэмдэглэвэл, $A$ тоо нь заавал $X$-д хуваагдах ёстой ба $B$ тоо нь заавал $Y$-д хуваагдах ёстой байна ($X$ болон $Y$ нь бүхэл тоонууд байна).

Тэгсэн хэдий ч зургийг хуваасан хуваалт бүр нь сайн эвлүүлдэг тоглоом болдоггүй байв. Хэрэв хуваалтад үүссэн эвлүүлдэг тоглоомын ямар ч 2 хэсэг нь ижилхэн биш байвал зараа уг эвлүүлдэг тоглоомыг сайн гэж үзнэ (2 хэсгийг хооронд харьцуулахдаа эргүүлж болох боловч тэдгээрийн хөмрүүлж болохгүй).

Таны даалгавар бол өгөгдсөн зургийн хувьд уг зургийг хувааснаар үүсгэж болох сайн эвлүүлдэг тоглоомуудын тоог олох юм. Түүнчлэн хамгийн жижиг хэсгүүдтэй сайн эвлүүлдэг тоглоомыг олно уу.

Оролт

Эхний мөрөнд зургийн хэмжээг илэрхийлэх 2 тоо $A$ болон $B$ өгөгдөх ба эдгээр нь 20-оос хэтрэхгүй эерэг бүхэл тоонууд байна.

Дараагийн $A$ мөрийн мөр болгонд $B$ ширхэг тэмдэгт өгөгдөх ба энэ нь бидэнд өгөгдөх бодит зургийг илэрхийлнэ. Мөрнүүд нь зөвхөн Англи том үсгүүд агуулсан байна.

Гаралт

Эхний мөрөнд сайн эвлүүлдэг тоглоомуудын тоог хэвлэнэ үү (өөрөөр хэлбэл $(X, Y)$ элементүүдэд харгалзах эвлүүлдэг тоглоом нь сайн байх бүх $(X, Y)$ хосуудын тоог олох ёстой юм). Өгөгдсөн бүтэн зураг нь өөрөө сайн эвлүүлдэг тоглоом байх учраас уг хариултын тоо нь үргэлж эерэг байна.

2-дахь мөрөнд хариултын сайн эвлүүлдэг тоглоомууд дундаас $X$ болон $Y$-ын хэмжээ нь боломжит хамгийн бага байх эвлүүлдэг тоглоомыг олж $X$ болон $Y$-ын утгуудыг хэвлэнэ үү. Эвлүүлдэг тоглоомуудыг хооронд харьцуулахдаа эхлээд нэг хэсгийн талбай $XY$-ээр харьцуулах бөгөөд талбайнууд нь ижилхэн байвал $X$-ын уртаар харьцуулна.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
2 4
ABDC
ABDC
Гаралт
3
2 1
Оролт
2 6
ABCCBA
ABCCBA
Гаралт
1
2 6

Тэмдэглэл

Эхний жишээн дэх зураг нь дараах сайн эвлүүлдэг тоглоомуудтай байна:

$(2, 1)$, $(2, 2)$, $(2, 4)$.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...