A. Бэлэг

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Зараа өөрийн найздаа бэлэг өгөх дуртай, харин түүнээсээ илүү өөрөө бэлэг хүлээн авах дуртай. Өнөөдрийн бэлгийг хүлээн аваад, Зараа шүүгээн дэх тусгай тавиурт нь тэр бэлгийг тавих зай үлдээгүй гэдгийг ойлгов. Тиймээс тэр өөр тавиур сонгох хэрэгтэй болсон ба алийг нь сонгох, тэр нь хэр зэрэг том байх ёстой вэ гэдгийг мэдэхийн тулд тэрээр танаас тэр дараагийн $N$ өдрүүдэд хүлээн авах бэлгийг тооцоолох програм бичихийг хүсч байна. Үүнээс гадна тэрээр дараах өдрүүдэд бэлэг хүлээн авах нь зайлшгүй болно.

• Баяр ёслолын үеэр зараа бэлэг хүлээн авах нь зайлшгүй

• Тэрээр дор хаяж $K$ өдөр бүр бэлэг хүлээн авна (хэрэв тэр $i$ дахь өдөр бэлэг авсан бол дараагийн бэлгээ $i+K$ дахь өдрөөс хэтрэлгүй хүлээн авна.)

Өгөгдсөн $N, K$ болон дараах $N$ өдрүүдийн үеэр тохиох баярын өдрүүдийн үеэр Зараад ирэх бэлэгний хамгийн бага боломжийг ол. Өнөөдрийн тоо бол $0$ бөгөөд та үүнийг аль хэдийн хүлээн авсан бэлгэнд тооцох ёстой (өнөөдрийн бэлгийг хариултанд тооцохгүй болно)

Оролт

Эхний мөр $N, K (1 ≤ N ≤ 365, 1 ≤ K ≤ N)$ гэсэн бүхэл тоог агуулна. Хоёр дах мөр $(0 ≤ C ≤ N)$ баярын өдрүүдийн тоог харуулсан $С$ гэсэн бүхэл тоог агуулна. Мөн энэ мөрөнд $С$ тоонууд нь $1$-ээс $N$ хүртэл үргэлжлэн баярын өдрүүдийн тоог харуулж байна. Тоонууд нь өсөх дарааллаар, дахин давтагдахгүй байхаар өгөгдсөн болно.

Гаралт

Ирэх $N$ өдрүүдэд Зарааны хүлээн авах бэлэгний хамгийн бага тоог ол.

Орчуулсан: Энхгэрэл

Жишээ тэстүүд

Оролт
5 2
1 3
Гаралт
3
Оролт
10 1
3 6 7 8
Гаралт
10
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...