C. Бяцхан мэлхий

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Эрт урьдын цагт Вася гэдэг мэлхий намаган гэрийнхээ эргэн тойрноор аялахаар шийджээ. Нийтдээ намагт $n$ дов нэг шулууны дагуу байрлаж байв. Хөрш довнуудын хоорондох зай нэг метр байв. Вася өдрийн дотор бүх довон дээр очихыг хүссэн бөгөөд үүнээс гадна дов болгон дээр яг нэг л удаа очихыг хүсчээ. Вася аль ч довон дээрээс аяллаа эхлүүлж болно. Тэрээр ижил хэмжээтэйгээр хоёр удаа үсрэх нь уйтгартай юм байна гэж бодов. Тэгээд тэр яагаад аль ч хоёр үсрэлтийн минь урт хоорондоо ялгаатай байж болохгүй билээ гэж бодлоо. Вася мэлхийд төлөвлөгөөгөө гаргахад нь туслана уу.

Оролт

Нэг мөрөнд нийт довны тоо болох $n$ ($1 ≤ n ≤ 10^4$) бүхэл тоог агуулна.

Гаралт

Мэлхийний аяллын төлөвлөгөө болох $n$ ширхэг довны дугаар $p_i$ ($1 ≤ p_i ≤ n$) бүхэл тоог хэвлэ.

  • Бүх $p_i$ тоонууд хоорондоо ялгаатай байна.
  • Бүх $|p_i–p_{i+1}|$ тоонууд хоорондоо ялгаатай байх ёстой ($1 ≤ i ≤ n - 1$).

Хэрвээ хэд хэдэн хариутай бол алийг нь ч гаргаж болно.

Орчуулсан: Sugardorj

Жишээ тэстүүд

Оролт
2
Гаралт
1 2 
Оролт
3
Гаралт
1 3 2 
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...