A. Автомат гүйцээгч

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Автомат гүйцээгч нь оролтын тэкстийг (бичигч, командын мөр, хөтөч гэх мэт) түүний өмнөх оролтын хэсгийг ашиглан гүйцээх програм юм. Вася $'BERowser'$ гэдэг шинэ хөтөч дээр ажиллаад завгүй байлаа. Тэр автомат гүйцээгчийг хаягийн мөрөнд ашиглахад маш хурдан ажиллаж байв. Сүүлд орсон $n$ хаягийн жагсаалт болон оролт болох $s$ нь мэдэгдэж байгаа. Таны даалгавар бол $s$-ийг жагсаалтнаас нэгийх нь хаягаар гүйцээх юм. Та $s$-ээр эхэлсэн цагаан толгойн дарааллаар хамгийн бага байх хаягийг олох ёстой.

Оролт

Эхний мөрөнд оролтын хэсэг болох $s$ тэмдэгт мөрийг агуулна. Хоёрдахь мөрөнд зочилсон хаягуудын тоо болох $n$ ($1 ≤ n ≤ 100$) бүхэл тоо өгөгднө. Дараагийн $n$ мөр бүрт нэг зочилсон хуудасны нэр өгөгднө. Эдгээр мөрүүд Латин цагаан толгойн $1$-ээс $100$ хүртэлх ширхэг жижиг үсэгнүүдээс бүрднэ.

Гаралт

Хэрвээ $s$-ээр эхэлсэн хаяг байхгүй бол $s$-ийг хэвлэ. Бусад үед $s$-ээр эхэлсэн цагаан толгойн дарааллаар хамгийн бага байх хаягийг хэвлэ.

Цагаан толгойн дараалал нь толь бичгийн үгүүдийн дараалалтай адилхан юм. Цагаан толгойн дарааллын харьцуулалт нь орчин цагийн програмын хэлэн дэх $'<'$ үйлдэл юм.

Орчуулсан: Sugardorj

Жишээ тэстүүд

Оролт
next
2
nextpermutation
nextelement
Гаралт
nextelement
Оролт
find
4
find
findfirstof
findit
fand
Гаралт
find
Оролт
find
4
fondfind
fondfirstof
fondit
fand
Гаралт
find
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...