D. Геометрийн прогресс

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Поликарп геометрийн прогресс-д дуртай. Тэр тэднийг цуглуулдаг. Хэдийгээр геометрийн прогресс цөөн тохиолддог ч тэр нэг нэгжийг нь устгаад л геометр прогресс үүсгэх тийм тооны дараалалд ч мөн дуртай.

Энэ удаад бид геометрийн прогрессыг тооны хязгаарлагдмал давтамж гэдгийг тодорхойлох юм. Жишээ нь [2, -4, 8], [0, 0, 0, 0], [199] гэсэн дараалал нь геометрийн прогресс мөн бол [0, 1, 2, 3] нь биш юм.

Саяхан Поликарп геометрийн прогресс мөн эсэхийг нь тогтоож чадахгүй байгаа нэг дараалалтай тулгарсан юм. Үүнийг геометрийн прогресс мөн эсэхийг нь тодорхойлоход түүнд тусална уу. Хэрэв геометрийн прогресс биш бол нэг нэгжийг устгаад геометрийн прогресс болгох боломжтой юу?

Оролт

Эхний мөр $n$ $(1 ≤ n ≤ 10^5)$ гэсэн тоог агуулж байгаа бөгөөд энэ нь өгөгдсөн дараалал дахь нэгжийн тоо юм. Хоёр дахь мөр өгөгдсөн дараалалыг агуулж байна. Тоонууд нь өөр хоорондоо зайгаар тусгаарлагдсан. Өгөгдсөн дарааллын бүх нэгжүүд нь бүхэл тоо бөгөөд тэдгээрийн абсолют утга $10^4$-с хэтрэхгүй байна.

Гаралт

Хэрэв өгөгдсөн дараалал геометрийн прогресс мөн бол 0 гарга. Геометрийн прогресс биш бол нэг нэгжийг устгаад дарааллыг геометрийн прогресс болгож болох эсэхийг шалга. Хэрэв энэ нь боломжтой бол 1 гарга, боломжгүй бол 2 гарга.

Орчуулсан: Энхгэрэл

Жишээ тэстүүд

Оролт
4
3 6 12 24
Гаралт
0
Оролт
4
-8 -16 24 -32
Гаралт
1
Оролт
4
0 1 2 3
Гаралт
2
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...