B. bHTML хүснэгтийн дүн шинжилгээ

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Энэхүү бодлогонд HTML хүснэгтийн тэмдэглэгээний тун хялбарчилсан хувилбарыг ашиглах болно. Дараахь өгүүлбэрийг бичиглэлийн загвар болгож ашиглах тул анхааралтай уншина уу.

Дараахь дүрмийг хангах тэмдэгт мөрийг bHTML хүснэгт гэнэ:

TABLE ::= <table>ROWS</table>  
ROWS ::= ROW | ROW ROWS  
ROW ::= <tr>CELLS</tr>  
CELLS ::= CELL | CELL CELLS  
CELL ::= <td></td> | <td>TABLE</td>

Дээрх дүрэмд хоосон зайг ойлгомжтой байлгах үүднээс тавьсан боловч өгөгдөлд хоосон зай байхгүй байх болно. bHTML хүснэгт нь энгийн HTML хүснэгттэй дараахь түлхүүр үгсээрээ төстэй юм: "table", "tr", "td", бүх түлхүүр үгс хос байх ба хүснэгт дор хаяж нэг мөр агуулан мөр бүр ядаж нэг нүд агуулсан байх ёстой. Хүснэгтийн жишээ болгож тестүүдийг ажиглана уу.

Хүснэгтүүд нэг нэгэн дотроо агуулагдаж болох нь харагдаж байна. Чамд нэгэн хүснэгт өгөгджээ (дотроо мөн хүснэгт агуулсан байж болно). Чиний даалгавар бол бүх хүснэгтэд дүн шинжилгээ хийн тус бүрт нь хэдэн нүд байгааг олдог програм зохиох юм. Хүснэгт заавал тэгш өнцөгт байх албагүй.

Оролт

Эвтэйхэн байлгахын тулд өгөгдөл дурын байдлаар хоосон биш хэд хэдэн мөрүүдэд хуваагдсан байна. Өгөгдөл хамгийн ихдээ $10$ мөрөөс тогтно. Тодорхойлсон хүснэгтийг илэрхийлэх $s$ тэмдэгт мөрийг гаргаж авахын тулд бүх мөрүүд дэх тэмдэгт мөрийг нийлүүлнэ гэсэн үг. $s$ тэмдэгт мөр дүрмийн дагуух байх ба суурь дүрэм нь TABLE байх болно. Мөн урт нь $5000$-аас хэтрэхгүй. Зөвхөн жижиг үсгүүдээс тогтно. $s$ тэмдэгт мөрөнд зай агуулаагүйг анхаараарай.

Гаралт

Хүснэгт бүрд байх нүднүүдийн тоог үл буурах дарааллаар хэвлэнэ үү.

Орчуулсан: Бат-Од

Жишээ тэстүүд

Оролт
<table><tr><td></td></tr></table>
Гаралт
1 
Оролт
<table>
<tr>
<td>
<table><tr><td></td></tr><tr><td></
td
></tr><tr
><td></td></tr><tr><td></td></tr></table>
</td>
</tr>
</table>
Гаралт
1 4 
Оролт
<table><tr><td>
<table><tr><td>
<table><tr><td>
<table><tr><td></td><td></td>
</tr><tr><td></td></tr></table>
</td></tr></table>
</td></tr></table>
</td></tr></table>
Гаралт
1 1 1 3 
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...