A. Булхайцагчийн бодлого

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Булхайцагч бол Берландад зурхайч, шидтэн, илбэчин, худалч, луйварчин гэдгээрээ алдартай. Түүний хийсэн хамгийн сүүлийн бүтээлүүдийн нэг бол "Булхайцагч"сахиус юм. Энэ нь аз хиймор, эд хөрөнгө дууддаг гэх боловч нилээд үнэтэй байлаа. Энэхүү сахиус нь өөрөө энэ бүгдийг бий болгодог. Түүнийг хийх технологи нь нууц хэвээр байлаа. Гэвч бид урт шөнийн турш тэрээр $2 × 2$ хэмжээтэй "Булхайцагч"сахиусаа хос багийг супер цавуугаар хооронд нь нааж хийдэг гэдгийг мэдсэн юм.

Сахиусын харагдах байдал.

Нэгэн хүйтэн шөнийн туршид Булхайцагч $n$ тооны сахиус хийжээ. Сахиус тус бүр $2 × 2$ хэмжээтэй бөгөөд дөрөвний нэг хэсэг бүр нь 1-6 хооронд цэгүүдтэй. Одоо тэр тэдгээрийг багцуудад ангилан ялгахыг хүсч байгаа ба ангилал бүр ижил сахиус агуулах ёстой. Хэрэв хоёр сахиус нь 90, 180, 270 градусаар эргүүлэхэд харгалзах багцын цэгийн тоо тэнцүү бол эдгээрийг адил сахиус гэнэ.

Өгөгдсөн сахиусуудыг ашиглан Булхайцагчийн ширээн дээр нь байгаа багцын тоог олох програм бичнэ үү.

Оролт

Эхний мөр нь $n$ ($1 ≤ n ≤ 1000$) гэсэн бүхэл тоо агуулах ба $n$ нь сахиусын тоог илтгэнэ. Үүнд мөн сахиусын тодорхойлолтууд багтсан байна. Тодорхойлолт бүр нь мөр бүртээ 1 - 6 хооронд хоёр тоо агуулна. Хоёр сахиус бүрийн хооронд "**" мөр байрлана.

Гаралт

Шаардлагатай багцын тоог ол.

Орчуулсан: Энхгэрэл

Жишээ тэстүүд

Оролт
4
31
23
**
31
23
**
13
32
**
32
13
Гаралт
1
Оролт
4
51
26
**
54
35
**
25
61
**
45
53
Гаралт
2
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...