D. Бөмбөгдөлт

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Тушаал олгогч офицер нар дайсны зэвсэгт хүчин дээр цөмийн бөмбөг хаяхаар шийджээ. Харин та үүнд хэрэглэгдэх пуужингийн хошууны хүчийг тодорхойлох тушаал авчээ.

Дайснууд нь $N$ ширхэг стратегийн чухал эд зүйлстэй байв. Тэдгээр эд зүйлсийн байрлалуудыг манай тагнуулын алба олж тогтоосон бөгөөд уг бөмбөгдөлтийн зорилго тэдгээрээс дор хаяж $K$ ширхгийг нь идэвхгүй буюу ажиллагаагүй болгох юм. Түүнчлэн бөмбөгдөх цэг нь аль хэдийн тодорхойлогдсон ба уг цэгийн координат нь $[X_{0}; Y_{0}]$ байв.

Цөмийн пуужингийн хошууны аюул учруулах радиусын хэмжээг ойролцоогоор $R ≥ 0$-г гэж үзье. Тэгвэл бөмбөгдөх цэгээс $R$ хэмжээний зайн дотор байрлаж буй бүх барилгууд нь устах ажээ. Түүнчлэн бөмбөгдөх цэгээс $R$ хэмжээний зайн гадна байрлаж байгаа бүх барилгууд ч гэсэн ямар нэгэн магадлалтайгаар идэвхгүй буюу ажиллагаагүй болж болох юм. Ямар нэгэн барилга болон бөмбөгдөх цэгийн хоорондох зайг $D$ гэж үзье. Тэгвэл уг барилгын ажиллагаагүй болох магадлал $P(D, R)$-г дараах томьёоны дагуу тооцоолох юм:

Бид -г $e^{a}$ гэж үзэх ба энд $e ≈ 2.7182818284590452353602874713527$ байна.

Хэрэв пуужингийн хошууны аюул учруулах радиусын хэмжээ нь ойролцоогоор 0-тэй тэнцүү байвал, бөмбөгдөх цэг дээрх бүх барилгууд нь бүр мөсөн устах ба бусад бүх эд зүйлс нь гэмтэхгүй байх юм.

Тушаал олгогч офицер нар уг даалгаврын бүтэлгүйтэх магадлал нь $ε$-аас ихгүй байхыг хүсжээ. Түүнчлэн цөмийн пуужингийн хошуу нь хэтэрхий үнэтэй учраас та пуужингийн аюул учруулах радиусын ойролцоо утгыг аль болох бага байлгах хэрэгтэй юм.

Оролт

Эхний мөрөнд дайсны эд зүйлсийн тоог илэрхийлэх бүхэл тоо $N$ ($1 ≤ N ≤ 100$) өгөгдөнө. 2-дахь мөрөнд дараах 2 бүхэл тоо өгөгдөнө: ажиллагаагүй болгох ёстой эд зүйлсийн хамгийн тоог илэрхийлэх $K$ болон даалгавар бүтэлгүйтэх магадлалын хамгийн их утга $ε$ (магадлалын дээд утгыг 1000 гэж үзнэ үү) өгөгдөнө ($1 ≤ K ≤ N$, $1 ≤ ε ≤ 999$). 3-дахь мөрөнд бөмбөгдөх цэгийн координатуудыг илэрхийлэх $X_{0}$ болон $Y_{0}$ өгөгдөнө. Дараагийн $N$ мөрийн мөр болгонд 2 тоо $X_{i}$ болон $Y_{i}$ өгөгдөх ба эдгээр нь дайсны стратегийн эд зүйлсийн координатуудыг илэрхийлэх юм. Бүх координатууд нь бүхэл тоо байх бөгөөд абсолют утгууд нь $1000$-аас хэтрэхгүй байна.

Та уг бодлогод магадлалын дээд утга 1-ыг 1000-аар тооцож бодно уу.

Мөн нэг цэг дээр хэд хэдэн дайсны эд зүйлс байрласан байж болно.

Гаралт

Хайж буй пуужингийн аюул учруулах радиусын ойролцоо утгыг хэвлэнэ үү. Таны хариултын абсолют болон харьцангуй алдаа $10^{ - 6}$-аас хэтрэхгүй байхыг анхаарна уу.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
1
1 500
5 5
1 2
Гаралт
3.84257761518762740
Оролт
5
3 100
0 0
3 4
60 70
100 100
10 10
5 12
Гаралт
13.45126176453737600
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...