B. Дараалал

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Берланд Улсын Их сургуулийн бүх $n$ тооны оюутан үдийн цайны завсарлагаагаар хоолны танхимд дугаарладаг. Гэхдээ хоолны танхим ч бас үдийн цайны завсарлагаатай бөгөөд түр зуур ажиллагаагаа зогсоодог.

Үйлчилгээ аваагүй, дараалалд зогсох нь дэндүү уйтгартай байдаг! Тиймээс оюутны урд болон ард зогсож буй оюутнууд өөрсдийн оюутны дугаарыг бичиж үлдээв. Хэрэв оюутны урд юмуу ард нь хэн ч зогсоогүй бол (хамгийн сүүлийн эсвэл хамгийн эхний оюутан) $0$ гэж бичиж үлдээжээ (Берланд Улсын Их сургуулийн оюутны дугаар нь $1$-ээс эхэлдэг).

Үүний дараа оюутнууд өөрсдийн хийх зүйлээ хийцгээхээр явцгаав. Буцаж ирээд дарааллыг сэргээх нь тийм ч амар биш гэдгийг мэджээ.

Дараалалд оюутуудын хажууд зогсож байсан оюутны дугаараар дарааллын байрлалыг сэргээхэд оюутнуудад туслаарай.

Оролт

Эхний мөр нь дараалалд байгаа оюутнуудын тоог харуулах $n$ ($2≤n≤2*10^{5}$) бүхэл тоог агуулна.

Дараа нь $n$ тооны мөр байх ба үүний $i$-р мөр $a_{i}, b_{i}$ ($0≤a_{i}, b_{i}≤10^{6}$) 2 тоог агуулна. Энд $a_{i}$ нь тухайн оюутны урд зогсож байгаа оюутны дугаар, $b_{i}$ нь ард зогсож байгаа оюутны дугаар байна. Мөрүүд нь дурын дарааллаар өгөгдөнө. Хэрэв урд нь юм уу ард нь оюутан зогсохгүй байгаа бол оюутны дугаарын оронд $0$ утга өгөгдөнө.

Бүх оюутны дугаар ялгаатай байдаг. Бүртгэл нь оюутнууд ямар нэг дарааллаар зогсож байх дараалалд нийцнэ гэж үзнэ.

Гаралт

Эхний оюутнаас сүүлийн оюутан хүртэлх оюутны дугааруудын дарааллыг харуулах $n$ ширхэг $x_{1}, x_{2}, ..., x_{n}$ тоонуудын дарааллыг хэвлээрэй.

Орчуулсан: Солонго

Жишээ тэстүүд

Оролт
4
92 31
0 7
31 0
7 141
Гаралт
92 7 31 141 

Тэмдэглэл

Доорхи зурагт эхний жишээг харуулав.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...