A. Багийн олимпиад

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Берландийн нийслэлийн $0$-р сургуульд $n$ хүүхэд суралцдаг. Энэ сургуулийн бүх хүүхдүүд авьяаслаг ба тэдгээрийн зарим нь сайн програмист, зарим нь сайн математикч, үлдсэн нь сайн тамирчин юм. Тиймээс хүүхэд бүрт бидний мэдэх $t_{i}$ утга байдаг:

  • $t_{i} = 1$ бол $i$-р хүүхэд сайн програмист,
  • $t_{i} = 2$ бол $i$-р хүүхэд сайн математикч,
  • $t_{i} = 3$ бол $i$-р хүүхэд биеийн тамиртаа сайн.

Хүүхэд бүр дээрх гурван хичээлийн яг нэгт нь сайн байна.

Багийн шинжлэх ухааны арван төрөлт олимпиадад гурван сурагчтай баг оролцдог. Тиймээс сургуулийн багш нар багийг ялгаатай хичээлүүдэд сайн гурван сурагчаар бүрдүүлэхээр шийджээ. Энэ нь баг бүрт нэг математикч, нэг програмист, нэг тамирчин байна гэсэн үг. Мэдээж хэрэг хүүхэд бүр нэгээс олон багийн гишүүн байж болохгүй.

Сургууль олимпиадад хамгийн ихдээ хэдэн баг танилцуулах боломжтой вэ? Багуудыг хэрхэн үүсгэх ёстой вэ?

Оролт

Эхний мөр нь $n$ ($1 ≤ n ≤ 5000$) бүхэл тоог агуулна. Энэ нь сургуулийн хүүхдүүдийн тоо юм. Хоёр дахь мөр нь $n$ ширхэг $t_{1}, t_{2}, ..., t_{n}$ ($1 ≤ t_{i} ≤ 3$) бүхэл тоонуудыг агуулах ба $t_{i}$ нь $i$-р хүүхдийн чадварыг тодорхойлно.

Гаралт

Гаралтын эхний мөрөнд багуудын боломжит хамгийн их тоо болох $w$ бүхэл тоо байна.

Дараа нь $w$ мөрүүд хэвлэх ба мөр бүр нь гурван бүхэл тоо агуулна. Гурвал бүр нь багийг бүрдүүлэх хүүхдүүдийн дугаарууд юм. Багууд болон гурвалын тоонуудыг та ямар ч дарааллаар хэвлэж болно. Хүүхдүүд оролтонд гарч ирсэн дарааллаар $1$-ээс $n$ хүртэл дугаарлагдсан. Хүүхэд бүр нэгээс илүү багт орж болохгүй. Хэрвээ хэд хэдэн шийд байгаа бол тэдгээрийн аль нэгийг хэвлэнэ.

Ямар ч баг бүрдэхгүй бол $w$ утга нь 0-тэй тэнцүү нэг мөр хэвлэнэ.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
7
1 3 1 3 2 1 2
Гаралт
2
3 5 2
6 7 4
Оролт
4
2 1 1 2
Гаралт
0
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...