B. Нийлбэр

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Вася тооллын системийн талаар сурч байв. Харамсалтай нь тэр илэрхийллээ ямар суурьтай тооллын системд бичигдсэнийг дандаа мартчихаад байв. Нэг удаа тэр дэвтэртээ $a + b = ?$ гэсэн асуулт байхыг харсан ба суурийг нь хаана ч тэмдэглээгүй байлаа. Одоо Вася $p$ суурь сонгон уг илэрхийллийг $p$ суурьтай тооллын системд бичигдсэн гэж үзэн ажиглав. Вася ялгаатай сууриудад ялгаатай хариу гарч болохыг, бүр зарим суурь нь байх боломжгүй гэдгийг ойлгожээ. Жишээлбэл, $78 + 87$ илэрхийлэл $16$ суурьд $FF_{16}$, $15$ суурьд $110_{15}$, $10$ суурьд $165_{10}$, $9$ суурьд $176_9$ болох бѳгѳѳд $8$ ба түүнээс бага суурийн хувьд бүх цифрүүд нь сууриасаа эрс бага байх ёстой гэдгээс энэ илэрхийлэл нь эдгээр суурьд бичигдсэн байх боломжгүй юм. Вася илэрхийллийн утгын байж болох хамгийн их урт хэд болохыг сонирхов. Түүнд энэ уртыг олоход туслана уу.

Энд урт гэдэг нь цифрүүдийн тоо гэж ойлгох хэрэгтэй. Жишээлбэл, $78 + 87 = ?$ илэрхийллийн утгын байж болох хамгийн их урт нь $3$. Энэ нь $15$ суурьд $110_{15}$, $10$ суурьд $165_{10}$, $9$ суурьд $176_9$ гэдгээс гарч байна.

Оролт

Эхний мѳр ѳгсѳн илэрхийллийн $a$, $b$ ($1 ≤ a$, $b≤1000$) хоёр бүхэл тоог зайгаар тусгаарлан агуулна.

Гаралт

Хамгийн урт хариуны урт болох ганц бүхэл тоог хэвлэ.

Орчуулсан: Sugardorj

Жишээ тэстүүд

Оролт
78 87
Гаралт
3
Оролт
1 1
Гаралт
2
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...