A. Мѳрдѳгч

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Вася найзуудтайгаа мѳрдѳгч тоглоомыг тоглов. Энэхүү тоглоом дараах дүрэмтэй: тэдний дундаас анх удаа тоглож байгаа Вася мѳрдѳгч болох бѳгѳѳд тэр "гэмт хэрэг" илрүүлж юу тохиолдсоныг олох хэрэгтэй. Тэр "Тийм", эсвэл "Үгүй" гэж хариулагдах асуулт л асууж болно. Бүгд ѳмнѳ нь асуулт хариулт дараах байдалтай байхаар тохирсон байв: хэрвээ асуултын сүүлийн үсэг эгшиг бол "Тийм" гэж хариулах ба сүүлийн үсэг нь гийгүүлэгч бол "Үгүй" гэж хариулна. Мэдээж мѳрдѳгч энэ талаар юу ч мэдэхгүй байгаа ба түүний зорилго энэ учрыг нь ойлгох юм.

Харамсалтай нь Вася тийм ч ухаантай биш байв. $5$ цаг эцэс тѳгсгѳлгүй тэнэг асуултуудын дараа Васягаас бусад нь уйдаж эхлэв. Васягийн найзууд танаас тэдний ѳмнѳѳс хариулах програм зохиож ѳгѳхийг хүсчээ.

Англи цагаан толгойн эгшиг үсгүүд: $A$, $E$, $I$, $O$, $U$, $Y$

Англи цагаан толгойн гийгүүлэгч үсгүүд: $B$, $C$, $D$, $F$, $G$, $H$, $J$, $K$, $L$, $M$, $N$, $P$, $Q$, $R$, $S$, $T$, $V$, $W$, $X$, $Z$

Оролт

Нэг мѳрѳнд асуултыг илэрхийлэх, хоосон биш, Латин цагаан толгойн том жижиг үсэг, хоосон зай болон асуултын тэмдгээс бүрдэх тэмдэгт мѳр ѳгѳгднѳ. Энэ тэмдэгт мѳрийн урт $100$-аас хэтрэхгүй. Уг тэмдэгт мѳр яг нэг асуултын тэмдэг агуулах ба тэр нь хамгийн сүүлд байрлах бѳгѳѳд ядаж нэг үсэг агуулна.

Гаралт

Асуултын хариултыг нэг мѳрѳнд хэвлэ: Тийм бол $Yes$, Үгүй бол $No$ гэж хэвлэ.

Асуултын сүүлийн тэмдэгт биш, сүүлийн үсэг гэдгийг санаарай. Ѳѳрѳѳр хэлбэл зай болон асуултын тэмдгийг үсэг гэж тооцохгүй.

Орчуулсан: Sugardorj

Жишээ тэстүүд

Оролт
Is it a melon?
Гаралт
NO
Оролт
Is it an apple?
Гаралт
YES
Оролт
  Is     it a banana ?
Гаралт
YES
Оролт
Is   it an apple  and a  banana   simultaneouSLY?
Гаралт
YES
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...