B. Берланд Улсын Их Сургуулийн бүжиг

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Берланд улсын их сургуулийн 100500 жилийн ойн ёслолын арга хэмжээнд латин бүжиг зохион байгуулах гэж байна! $n$ хөвгүүд болон $m$ охид вальс, минуэт, кадриль зэрэг бүжгийн бэлтгэлийг аль хэдийнээ хийгээд эхэлчихсэн байгаа.

Латин бүжгэнд хөвгүүд охидыг урьснаар бүжгийн хос болдог гэдгийг бид мэднэ. Гэхдээ хамтрагч хос бүрийн бүжгийн ур чадвар нь хамгийн ихдээ нэгээр зөрүүтэй байх ёстой.

Бид хөвгүүдийн бүжгийн ур чадварыг мэднэ. Мөн охидын бүжгийн ур чадварыг ч бас мэднэ. Тэгвэл $n$ хөвгүүд, $m$ охидоос бүрдүүлж чадах боломжит хамгийн их хосуудын тоог тодорхойлдог програм бич.

Оролт

Эхний мөрөнд бүхэл $n$ ($1 ≤ n ≤ 100$) тоо агуулагдана. Энэ нь хөвгүүдийн тоо юм. Хоёр дахь мөрөнд $a_{1}, a_{2}, ..., a_{n}$ ($1 ≤ a_{i} ≤ 100$) дараалал агуулагдана. Энд $a_{i}$ бол $i$-р хөвгүүний бүжгийн ур чадвар юм.

Үүнтэй адилаар гурав дахь мөрөнд охидын тоо болох бүхэл $m$ ($1 ≤ m ≤ 100$) тоо агуулагдана. Дөрөв дэхь мөрөнд $b_{1}, b_{2}, ..., b_{m}$ ($1 ≤ b_{j} ≤ 100$) дараалал агуулагдана. Энд $b_{j}$ бол $j$-р охины бүжгийн ур чадвар юм.

Гаралт

Нэг мөрөнд шаардлагатай хамгийн их боломжит хосуудын тоог хэвлэнэ.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
4
1 4 6 2
5
5 1 5 7 9
Гаралт
3
Оролт
4
1 2 3 4
4
10 11 12 13
Гаралт
0
Оролт
5
1 1 1 1 1
3
1 2 3
Гаралт
2
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...