A. Байр сольж эрэмбэлэх

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Таны зорилго бол $n$ ширхэг бүхэл тоонуудаас бүрдсэн массивт хамгийн ихдээ $n$ солилтууд хийж эрэмбэлэх юм. Өгөгдсөн массивыг үл буурах дарааллаар эрэмбэлэх бөгөөд ингэж эрэмбэлэхэд хийх солилтуудын дарааллыг олно. Солилтуудыг нэг нэгээр нь дараалуулан гүйцэтгэнэ.

Энэ бодлогонд та солилтуудын тоог бага байлгах гэж хичээх шаардлагагүй гэдгийг санаарай. Таны даалгавар бол $n$-ээс хэтрэхгүй урттай л бол хамаагүй ямар нэг солилтуудын дарааллыг олох юм.

Оролт

Оролтын эхний мөр нь массивын элементүүдийн тоо болох $n$ ($1 ≤ n ≤ 3000$) бүхэл тоог агуулна. Хоёр дахь мөр нь массивын элементүүдийг агуулна: $a_{0}, a_{1}, ..., a_{n - 1}$ ($ - 10^{9} ≤ a_{i} ≤ 10^{9}$), $a_{i}$ нь массивын $i$-р элемент. Элементүүд нь зүүнээс баруун тийш $0$-ээс $n-1$ хүртэл дугаарлагдсан. Зарим бүхэл тоонууд нь массивт нэгээс олон удаа гарч ирж болно.

Гаралт

Эхний мөрөнд солилтуудын тоо болох $k$ ($0 ≤ k ≤ n$) тоог хэвлэнэ. Дараагийн $k$ мөрүүд нь $k$ солилтын тодорхойлолтуудыг мөр мөрөөр агуулах ёстой. Солилт бүрт $i$, $j$ ($0 ≤ i, j ≤ n - 1$) хос бүхэл тоонууд хэвлэх ёстой бөгөөд энэ нь $a_{i}$ ба $a_{j}$ элементүүдийг сольсон гэдгийг илэрхийлнэ. Та дугаарын хосыг ямар ч дарааллаар хэвлэж болно. Солилтуудыг эхнээс нь төгсгөл хүртэл гаралтанд гарч ирсэн дарааллаар гүйцэтгэсэн гэсэн үг. Нэг хосыг хэдэн ч удаа солих үйлдэл хийсэн болох бөгөөд хосуудын дугаар нь $i = j$ нөхцлийг хангаж байсан ч болох юм. Хэрвээ олон хариулт байгаа бол тэдгээрийн аль нэгийг хэвлэнэ. Ямар нэг хариу үргэлж олдоно гэдэгт итгэлтэй байж болно.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
5
5 2 5 1 4
Гаралт
2
0 3
4 2
Оролт
6
10 20 20 40 60 60
Гаралт
0
Оролт
2
101 100
Гаралт
1
0 1
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...