C. Мангастай тулалдах

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Мангас Кибер ертөнцрүү довтолж байна!

Зоригт Мастер Ян мангасуудтай тулалдах гэж байна. Ян ба мангас тус бүр амь ($HP$), довтолгооны хүч ($ATK$), хамгаалалтын хүч ($DEF$) гэсэн $3$ үзүүлэлттэй.

$Y$-нь Мастер Яныг, $M$ индекс нь мангасыг илэрхийлэх ба тулааны үеэр секунд тутамд мангасын $HP$ нь $max(0, ATK_{Y} - DEF_{M})$-аар, Мастер Яны $HP$ нь $max(0, ATK_{M} - DEF_{Y})$-аар нэгэн зэрэг буурна. Мангасын $HP ≤ 0$ болох үед Мастер Яны $HP > 0$ байвал Мастер Ян ялна.

Мөн Мастер Ян Кибер ертөнцийн шидэт дэлгүүрээс $h$ зоосоор $HP$, $a$ зоосоор $ATK$, $d$ зоосоор $DEF$ үзүүлэлтүүдийг худалдаж авч чадна.

Мастер Ян ялалт байгуулахад хамгийн багадаа хэдэн зоос зарцуулах хэрэгтэйг мэдэхийг хүсэж байна.

Оролт

Эхний мөр нь зайгаар тусгаарлагдсан гурван бүхэл $HP_{Y}$, $\ ATK_{Y}$, $\ DEF_{Y}$ тоог агуулах ба эдгээр нь Мастер Яны анхны $HP$, $ATK$, $DEF$-г илэрхийлнэ.

Хоёр дахь мөр нь зайгаар тусгаарлагдсан гурван бүхэл $HP_{M}$, $\ ATK_{M}$, $\ DEF_{M}$ тоог агуулах ба эдгээр нь мангасын $HP$, $ATK$, $DEF$-г илэрхийлнэ.

Гурав дахь мөр нь зайгаар тусгаарлагдсан гурван $h, a, d$ бүхэл тоонууудыг агуулна. Эдгээр нь $1$ $HP$, $1$ $ATK$, $1$ $DEF$-н үнийг илэрхийлнэ.

Оролтын бүх тоо нь $1$-ээс $100$-н (1 ба 100-г оролцуулна) хоорондох бүхэл тоо байна.

Гаралт

Гаралт нь Мастер Ян ялахад зарцуулах хамгийн бага зоосны тоо болох нэг бүхэл тоог агуулах ёстой.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
1 2 1
1 100 1
1 100 100
Гаралт
99
Оролт
100 100 100
1 1 1
1 1 1
Гаралт
0

Тэмдэглэл

Эхний жишээнд $ATK$ болон $DEF$ их үнэтэй байна. Мастер Ян $99$ $HP$ худалдаж аваад дараа нь тэр $1$ $HP$-тэйгээр мангасыг дийлж чадна.

Хоёр дахь жишээнд мангасыг ялахад Мастер Яны хүч хангалттай их байна, тиймээс юу ч худалдаж авах шаардлагагүй.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...