A. Гига цамхаг

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Кибер ертөнцийн хамгийн өндөр, хамгийн гүн барилга бол Гига цамхаг юм. Энэ цамхаг нь $-8 888 888 888$-аас $8 888 888 888$ хүртэл дугаарлагдсан $17 777 777 777$ давхартай ($-1$ ба $1$ давхруудын хооронд $0$-р давхар бий). Өдөр бүр энэхүү гайхамшгийг харахаар мянга мянган жуулчид энд ирдэг.

Кибер ертөнцөд "8"-ын тоог азтай тоо (Гига цамхаг газраас дээш $8 888 888 888$ давхар байдаг нь ийм учиртай) гэж итгэдэг ба аравтын бичиглэл нь ядаж нэг "8"-н цифр агуулсан бүхэл тоог азтай тоо гэдэг. Жишээлбэл: $8$, $-180$, $808$ бол азтай тоонууд, харин $42, -10$ азтай тоо биш юм. Хэрвээ та Гига цамхагын азтай тоотой давхарт програм бичвэл амжилт үргэлж тантай хамт байх болно.

Жуулчин Хенри амжилт хайхаар цамхаг руу явав. Одоо тэр $a$ давхарт байгаа бөгөөд азтай давхар хүртэл өгсөхөөр шийдсэн ба дээш өгсөх давхрын тоо $b$-гийн хамгийн бага утга хэд байх бол гэж сонирхож байна.

Оролт

Оролт нь бүхэл $a$ ($-10^{9} ≤ a ≤ 10^{9}$) тоог агуулна.

Гаралт

Нэг мөрөнд хамгийн бага $b$ тоог хэвлэнэ.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
179
Гаралт
1
Оролт
-1
Гаралт
9
Оролт
18
Гаралт
10

Тэмдэглэл

Эхний жишээнд тэр $180$-р давхарт очсон.

Хоёр дахь жишээнд тэр $8$-р давхарт очсон.

$b$ эерэг тоо байх ёстойг анхаарна уу. Тиймээс гуравдугаар жишээний хариулт нь $0$ биш $10$ байна.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...