C. Угтварт үржвэрийн дараалал

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

$[a_{1}, a_{2}, ... , a_{n}]$ гэсэн дарааллын хувьд угтварт үржвэрийн дараалал гэж дараах дарааллыг тодорхойлъё:

$$ [(a_1\ mod\ n),\ (a_1 \cdot a_2\ mod\ n),\ ...,\ (a_1 \cdot a_2 ... \cdot a_n\ mod\ n)] $$

$n$ тоо өгөгдсөнөөр угтварт үржвэрийн дараалал нь $[0, 1, ..., n - 1]$ дарааллын аль нэг сэлгэмэл байх, $[1, 2, ..., n]$ дарааллын сэлгэмэл болдог $a$ дарааллыг олно уу.

Оролт

Бүхэл тоо $n$ ($1 ≤ n ≤ 10^{5}$) өгөгдөнө.

Гаралт

Гаралтын эхний мөрөнд ийм дараалал байдаг бол эхний мөрөнд "YES" гэж хэвлээд дараагийн $n$ мөрөнд мөр бүрд нэг нэг $a_i$ тоо хэвлэнэ. Дарааллын элементүүд $n$-ээс ихгүй ялгаатай эерэг бүхэл тоонууд байх ёстой. Хэрвээ олон шийдэл байвал та эдгээрийн аль нэгийг нь хэвлэнэ.

Хэрэв ийм дараалал байдаггүй бол "NO" гэж хэвлэнэ.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
7
Гаралт
YES
1
4
3
6
5
2
7
Оролт
6
Гаралт
NO

Тэмдэглэл

Хоёр дахь жишээнд, ямар ч зөв дараалал байхгүй.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...