A. Функц тооцоолол

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Эерэг бүхэл тоо $n$-н хувьд $f$ функцийг дараах байдлаар тодорхойлъё:

$f(n) = - 1 + 2 - 3 + .. + (-1)^{n}n$

Таны даалгавар бол $n$ тоо өгөгдөхөд $f(n)$-ийг тооцоолж олох юм.

Оролт

Нэг мөрөнд эерэг бүхэл $n$ ($1 ≤ n ≤ 10^{15}$) тоо агуулагдана.

Гаралт

Нэг мөрөнд $f(n)$-ийг хэвлэнэ.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
4
Гаралт
2
Оролт
5
Гаралт
-3

Тэмдэглэл

$f(4) = - 1 + 2 - 3 + 4 = 2$

$f(5) = - 1 + 2 - 3 + 4 - 5 = -3$

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...