C. Бит

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

$popcount(x)$-ээр сөрөг биш бүхэл $x$ тооны хоёртын тоолол дахь "1" битийн тоог тэмдэглэе. Танд хос бүхэл $l$, $r$ тооноос бүрдсэн хэд хэдэн асуултууд өгөгдсөн. Асуулт бүрийн хувьд $l ≤ x ≤ r$ байх $x$ бүхэл тоонуудаас $popcount(x)$ нь боломжит хамгийн их байх $x$-г ол. Хэрвээ ийм тоо олон байвал тэдгээрийн хамгийн бага тоог нь авна.

Оролт

Эхний мөрөнд асуултын тоо $n$ өгөгдөнө. ($1 ≤ n ≤ 10000$).

Дараагийн $n$ ширхэг мөр бүрд $l_{i}$, $r_{i}$ бүхэл тоонууд өгөгдөнө. ($0 ≤ l_{i} ≤ r_{i} ≤ 10^{18}$).

Гаралт

Асуулт болгоны хариуг мөр бүрд хэвлэнэ.

Орчуулсан: Chimedshirchin

Жишээ тэстүүд

Оролт
3
1 2
2 4
1 10
Гаралт
1
3
7

Тэмдэглэл

$1$-ээс $10$ хүртэлх тоонуудын хоёртын тооллын бичиглэлийг харуулав:

  • $1_{10} = 1_{2}$
  • $2_{10} = 10_{2}$
  • $3_{10} = 11_{2}$
  • $4_{10} = 100_{2}$
  • $5_{10} = 101_{2}$
  • $6_{10} = 110_{2}$
  • $7_{10} = 111_{2}$
  • $8_{10} = 1000_{2}$
  • $9_{10} = 1001_{2}$
  • $10_{10} = 1010_{2}$
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...