D. Сонирхолтой массив

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Сөрөг биш бүхэл $n$ ширхэг бүхэл тоо $a[1], a[2], ..., a[n]$ массив $m$ хязраарлалтыг хангаж байвал түүнийг сонирхолтой массив гэнэ. $m$ хязгаарлалтын $i$-рх нь $l_{i}$, $r_{i}$, $q_{i}$ ($1 ≤ l_{i} ≤ r_{i} ≤ n$) гурван бүхэл тооноос бүрдэх ба утга нь $q_{i}$-тэй тэнцүү байх ёстой.

Чиний даалгавар бол $n$ элементтэй сонирхолтой массивийг олно эсвэл ийм массив байхгүйг тайлагнана.

$x&y$ илэрхийлэл нь $x$ ба $y$ тоонуудын AND үйлдлийг илэрхийлнэ. Энэ үйлдэл нь C++, Java, Python програмчлалын хэлүүд дээр тодорхойлогдсон ба Pascal-н "&" буюу "and" юм.

Оролт

Эхний мөрөнд $n$, $m$ ($1 ≤ n ≤ 10^{5}$, $1 ≤ m ≤ 10^{5}$) бүхэл тоонуудыг оруулна. Энэ нь массивийн элементүүд болон хязгаарлалтын тоо байна.

Дараагийн $m$ мөр бүр нь $i$-р хязгаарлалтыг тодорхойлсон $l_{i}$, $r_{i}$, $q_{i}$ ($1 ≤ l_{i} ≤ r_{i} ≤ n$, $0 ≤ q_{i} < 2^{30}$) гурван бүхэл тоо агуулна.

Гаралт

Хэрвээ сонирхолтой массив байгаа бол эхний мөрөнд "YES" (хашилтгүйгээр) гэж хэвлэх ба дараагийн мөрөнд тодорхойлсон сонирхолтой массив болох $n$ ширхэг $a[1], a[2], ..., a[n]$ ($0 ≤ a[i] < 2^{30}$) бүхэл тоонуудыг хэвлэнэ. Хэрвээ олон хариулт байгаа бол тэдгээрийн аль нэгийг хэвлэнэ.

Хэрвээ сонирхолтой массив байхгүй бол нэг мөрөнд "NO" (хашилтгүйгээр) гэж хэвлэнэ.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
3 1
1 3 3
Гаралт
YES
3 3 3
Оролт
3 2
1 3 3
1 3 2
Гаралт
NO
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...