B. Найзууд ба бэлэгнүүд

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Чамд хоёр найз байдаг. Чи тэр хоёрт хэд хэдэн эерэг бүхэл тоо бэлэглэхийг хүссэн. Нэгдүгээр найздаа $cnt_{1}$ тоонуудыг, хоёрдугаар найздаа $cnt_{2}$ тоонуудыг бэлэглэхийг хүссэн. Түүнчлэн чиний бэлэглэхийг хүссэн бүх тоонууд хоорондоо ялгаатай, тэгэхээр ямар ч тоог хоёуланд нь бэлэглэхгүй гэсэн үг юм.

Үүнээс гадна чиний нэгдүгээр найз $x$ анхны тоонд үлдэгдэлгүй хуваагддаг тоонуудад дургүй. Харин хоёрдугаар найз чинь $y$ анхны тоонд үлдэгдэлгүй хуваагддаг тоонуудад дургүй. Мэдээж хэрэг чи хоёр найздаа дургүй тоонуудыг нь бэлэглэхгүй.

Чиний даалгавар бол $1, 2, ..., v$ олонлогийн тоонуудаас бэлгээ бүрдүүлж чадах бол хамгийн бага $v$ тоог олно. Мэдээж хэрэг зарим нэг тоог бэлэглэхгүй байж болно.

Өөртөө болон 1-д хуваагддаг, 1-с их эерэг бүхэл тоог анхны тоо гэнэ.

Оролт

Нэг мөрөнд дөрвөн бүхэл $cnt_{1}$, $cnt_{2}$, $x$, $y$ ($1 ≤ cnt_{1}, cnt_{2} < 10^{9}$; $cnt_{1} + cnt_{2} ≤ 10^{9}$; $2 ≤ x < y ≤ 3*10^{4}$) тоо оруулна. Эдгээр нь дээр тодорхойлогдсон тоонууд юм.  $x$, $y$ нь заавал анхны тоо байна.

Гаралт

Асуултын хариулт нэг бүхэл тоо хэвлэнэ.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
3 1 2 3
Гаралт
5
Оролт
1 3 2 3
Гаралт
4

Тэмдэглэл

Эхний жишээнд ${1, 3, 5}$ тоонуудыг нэгдүгээр найздаа, ${2}$-г хоёрдугаар найздаа өгнө. Хэрвээ чи нэгдүгээр найздаа ${1, 3, 5}$ тоонуудыг өгсөний дараа $1$, $3$, $5$ тоонуудын алийг нь ч хоёрдугаар найздаа өгж болохгүйг анхаараарай.

Хоёр дархь жишээнд ${3}$ тоог нэгдүгээр найздаа, ${1, 2, 4}$ тоог хоёрдугаар найздаа өгнө. Тиймээс асуултын хариулт $4$ байна.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...