A. Эсрэг жишээ

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Таны найз саяхнаас харилцан анхны тоонуудын талаар сурж эхэлсэн. Хэрвээ $a$ ба $b$ тоог хоёуланг нь хуваадаг хамгийн их тоо нэгтэй тэнцүү бол ${a, b}$ хос тоог харилцан анхны тоо гэнэ.

Таны найз ихэвчлэн өөр өөр илэрхийлэлтэй ирдэг. Тэр саяхан хэрвээ $(a, b)$ хос харилцан анхных ба $(b, c)$ хос харилцан анхных бол $(a, c)$ хос харилцан анхных гэж боджээ.

Та найзынхаа илэрхийллийн эсрэг жишээг олохыг хүсжээ. Тиймээс таны даалгавар бол илэрхийлэл нь худлаа бөгөөд тоонууд нь $l ≤ a < b < c ≤ r$ нөхцлийг хангах $(a, b, c)$ гурван ялгаатай тоог олох юм.

Тодруулбал, $l ≤ a < b < c ≤ r$ байх $(a, b)$ хос харилцан анхных, $(b, c)$ хос харилцан анхных, харин $(a, c)$ хос харилцан анхных биш байх $(a, b, c)$ гурван бүхэл тоог олох хэрэгтэй.

Оролт

Нэг мөрөнд зайгаар тусгаарлагдсан эерэг бүхэл $l$, $r$ ($1 ≤ l ≤ r ≤ 10^{18}$; $r - l ≤ 50$) тоонуудыг оруулна.

Гаралт

Зайгаар тусгаарлагдсан эерэг бүхэл $a$, $b$, $c$ гурван бүхэл тоо хэвлэнэ. Ялгаатай гурван $(a, b, c)$ тоонууд нь эсрэг жишээнийх юм. Хэрвээ хэд хэдэн шийд байгаа бол тэдгээрийн аль нэгийг хэвлэнэ. Тоонууд өсөх дарааллаар байх ёстой.

Хэрвээ эсрэг жишээ байхгүй бол -1 гэж хэвлэнэ.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
2 4
Гаралт
2 3 4
Оролт
10 11
Гаралт
-1
Оролт
900000000000000009 900000000000000029
Гаралт
900000000000000009 900000000000000010 900000000000000021

Тэмдэглэл

Эхний жишээний $(2, 4)$ хос харилцан анхных биш ба $(2, 3)$, $(3, 4)$ хосууд харилцан анхных байна.

Хоёр дахь жишээний хэсгээс ялгаатай гурван бүхэл тоо бүрдүүлж чадахгүй., тэгэхээр хариулт -1.

Гурав дахь жишээний $900000000000000009$ ба $900000000000000021$ тоонуудаас эдгээр тоонууд гуравт хуваагдахыг хялбар харж болно.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...