E. Тэнэг Иван Горинич лууны эсрэг

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Эрт дээр үед алсын алсын нэгэн улсад... Заза түүхээ тэнэг Иван Горинич луутай уулзсан үеэс эхлэн ярья. Иван өөрийн шидэт илдээ сугалан гаргаж ирснээр уг тулаан эхэлсэн юм. Эхлээд Горинич $h$ ширхэг толгой болон $t$ ширхэг сүүлтэй байв. Иван сэлмээрээ дайрах болгондоо хэд хэдэн толгой тасалж чадна ($1$-ээс $n$ хүртэлх тооны толгой таслах боловч Горинич-д тухайн мөчид байгаа бүх толгойноос их тооны толгой таслахгүй) эсвэл хэд хэдэн сүүл тасалж чадна ($1$-ээс $m$ хүртэлх тооны сүүл таслах боловч Горинич-д тухайн мөчид байгаа бүх сүүлнээс их тооны сүүл таслахгүй). Мөн үүний зэрэгцээ маш аймшигтай зүйл болж байв. Горинич луу шинэ толгой болон сүүл ургуулж байлаа. Ургах толгой болон сүүлний тоо нь тухайн дайралтаар тайрагдсан толгой эсвэл сүүлний тооноос хамаарч онцгой байдлаар тодорхойлогдох ажээ. Түүнчлэн Горинич лууны нийт толгой болон сүүлний тоо нь $R$-ээс хэтэрвэл, тэрээр сүүлийн дайралтаа хийх бөгөөд ингэснээр тэнэг Иваныг устгах ажээ. Иймээс Иван лууны бүх толгой болон сүүлийг аль болох хурдан тасалж тулаанд ялахыг зорьж байв. Мөн уг тулаан нь 3-дагч талд шийдэгдэж болно. Өөрөөр хэлбэл тулаанд хэн ч ялж чадахгүй бөгөөд иймд тулаан нь үүрд мөнх үргэлжлэх юм.

Уг үлгэр нь ийм маягаар өрнөж байв. Хэлэхэд амархан хэдий ч хийхэд их хэцүү. Таны даалгавар бол уг тулааны үр дүнг тодорхойлох юм. Иван тасралтгүй дайралтаа хийнэ гэж үзэх ба үлээлт болгоны дараа Горинич-д тасарсан толгой болон сүүлний тооноос нь хамаарч хэсэг тооны шинэ толгой болон сүүл ургана. Хэрэв дайралтын дараа тэрээр бүх толгой болон сүүлээ алдах бөгөөд ямар ч толгой болон сүүл шинээр ургуулж чадахгүй бол Горинич луу тулаанд ялагдана. Иван ухаалгаар тулалдана гэж үзнэ үү (тэнэгүүд үргэлж азтай байдаг), өөрөөр хэлбэл:

  • хэрэв Иван ялж чадах байвал тэрээр аль болох цөөн тооны дайралт хийж тулаанд ялахыг хүснэ;
  • хэрэв Горинич-ыг ялах боломжгүй бөгөөд түүнтэй хязгааргүй урт хугацааны турш тэмцэлдэж чадахаар байвал тэрээр хязгааргүй удаан тэмцэлдэх стратеги-ыг сонгох юм;
  • хэрэв Горинич ямар ч тохиолдолд тулаанд ялахаар байвал Иван аль болох удаан түүний эсрэг тэмцэлдэх юм.

Оролт

Эхний мөрөнд 3 бүхэл тоо $h$, $t$ болон $R$ ($0 ≤ h, t, R ≤ 200$, $0 < h + t ≤ R$) өгөгдөх ба эдгээр нь Горинич-д анх байх толгойнуудын тоо болон сүүлний тоо мөн Горинич луу хараахан дайраагүй байхад түүнд байж болох толгой болон сүүлний хамгийн их тоог илэрхийлнэ. Дараагийн мөрөнд $n$ ($1 ≤ n ≤ 200$) бүхэл тоо өгөгдөнө. Дараагийн $n$ мөрөнд "$h_{i}$ $t_{i}$" гэсэн хос бүхэл тоонууд өгөгдөх ба эдгээр нь харгалзан хэрэв Горинич $i$ ширхэг тасарсан толгойтой байвал ургах толгой болон сүүлний тоог илэрхийлнэ. Дараагийн мөрөнд бүхэл тоо $m$ ($1 ≤ m ≤ 200$) өгөгдөх ба үүний араас дээр өгөгдсөн хэлбэртэй адил хэлбэрээр Гориничийн тасарсан сүүлний тооноос хамаарч ургах толгой болон сүүлний тоог илэрхийлнэ. Оролтод өгөгдөх бүх тоонууд нь $200$-аас хэтрэхгүй байна.

Гаралт

Хэрэв Иван тулаанд ялах бол эхний мөрөнд "Ivan" (хашилтгүйгээр) гэж хэвлэнэ үү. Хэрэв Горинич луу тулаанд ялах бол эхний мөрөнд "Zmey" (энэ нь Оросоор луу гэсэн үг юм) гэж хэвлэнэ үү. 2-дахь мөрөнд Иваны хийх дайралтын тоог хэвлэнэ үү. Хэрэв тулаан нь үүрд мөнх үргэлжлэх бол эхний мөрөнд "Draw" гэж хэвлэнэ үү.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
2 2 4
2
1 0
0 1
3
0 1
0 1
0 0
Гаралт
Ivan
2
Оролт
2 2 4
1
0 1
1
1 0
Гаралт
Draw
Оролт
2 2 5
1
1 1
1
3 0
Гаралт
Zmey
2
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...