C. Уралдаан

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Жил бүр A болон B хотын хооронд байх хурдны зам дээр уралдаан зохиогддог байжээ. Энэ жил Вася уг уралдаанд оролцохоор шийдсэн бөгөөд өөрийн он удаан жил унасан хуучны машин болох Хафф-Пафферын хамт оролцохоор болжээ.

Вася А хотоос Хафф-Паффертаа суун хөдлөх бөгөөд үүний зэрэгцээ тэрээр өөрийн түлшний саваа $α$ литр түлшээр цэнэглэжээ ($α ≥ 10$ нь Вася-ын дуртай тоо бөгөөд заавал бүхэл тоо байх ёсгүй). ШТС(шатахуун түгээх станц)-ууд нь хурдны зам дээр $100$ километрийн зайтай байрлах бөгөөд өөрөөр хэлбэл эхний ШТС нь А хотоос $100$ километрийн зайд байрлана, 2-дахь ШТС нь А хотоос $200$ километрийн зайд байрлана, 3-дахь ШТС нь А хотоос $300$ километрийн зайд байрлана гэх мэтчилэн үргэлжлэх юм. Хафф-Паффер өөрийн туулах $100$ километр тутамдаа $10$ литр түлш зарцуулах ажээ.

Ваня ШТС-аар дайрах бүрдээ өөрийн түлшний саваа шалгах юм. Хэрэв түлшний саванд үлдсэн түлш нь дараагийн ШТС-д хүрэхэд хангалтгүй байвал Вася $α$ литр түлшээр түлшний саваа цэнэглэнэ. Бусад тохиолдолд тэрээр ШТС дээр зогсохгүйгээр цааш явах ажээ.

Жишээлбэл хэрэв $α = 43.21$ байвал машин нь хамгийн анх $4$ дугаартай ШТС дээр түлш нэмэх бөгөөд түлш нэмэх үед түлшний саванд $3.21$ литр түлш үлдсэн байх юм. Түлш нэмсний дараа машин $46.42$ литр түлштэй болно. Дараа нь Ваня $8$ дугаартай ШТС дээр зогсох бөгөөд $6.42 + 43.21 = 49.63$ литр түлштэй болох юм. Дараагийн зогсоол нь $12$ дугаартай ШТС байх бөгөөд ингэснээр тэрээр $9.63 + 43.21 = 52.84$ литр түлштэй болно. Дараагийн зогсоол нь $17$ дугаартай ШТС байна гэх мэтчилэн үргэлжлэх ажээ.

Та үүнд итгэхгүй л байх гэхдээ Хафф-Паффер уг уралдааныг тэргүүлж байв. Магадгүй энэ нь урьдчилан мэдэгдээгүй цаснаас болсон байх. Магадгүй энэ нь хурдны хязгаарыг бүртгэн авч буй замын дагуу байрлуулсан камеруудаас болсон байх. Магадгүй энэ нь Ваня өөрийн эвдэрхий Хафф-Паффераа тэмцээнд ялтал нь сайн сэлбэж зассанаас болсон байх. Аль нь ч байсан гэсэн Хафф-Паффер одоо тэмцээнийг тэргүүлж байгаа бөгөөд атаархуу хүмүүс уг явдлыг зогсоох элдэв арга зам хайж байгаа ажээ.

Түүнийг зогсоох нэгэн арга нь Ваня-ын зогсох дараагийн ШТС дээр тэсрэх бөмбөг байрлуулах юм. Таны даалгавар бол уг үйл явдал аль ШТС дээр болохыг тооцоолж Ваня-д сануулах явдал байв. Та $α$ тоог мэдэхгүй хэдий ч танд Ваня-ын зогссон ШТС-уудын дугаарууд өгөгдөх юм. Тэгвэл Ваня-ын дараагийн зогсох ШТС-ын дугаарыг олно уу.

Оролт

Эхний мөрөнд бүхэл тоо $n$ ($1 ≤ n ≤ 1000$) өгөгдөх ба энэ нь Ваня-ын зогссон ШТС-уудын тоог илэрхийлнэ. Дараагийн мөрөнд зайгаар тусгаарлагдсан $n$ ширхэг бүхэл тоо өгөгдөх бөгөөд эдгээр нь Ваня-ын зогссон ШТС-уудын дугааруудыг илэрхийлнэ. Дугаарууд нь эерэг тоонууд байх бөгөөд $10^{6}$-аас хэтрэхгүй байна. Мөн эдгээр тоонууд нь өсөх дарааллаар өгөгдөнө. Эдгээрийн тоонуудын аль ч 2 тоо нь ижилхэн байхгүй бөгөөд уг өгөгдөлд харгалзах дор хаяж нэг ширхэг $α ≥ 10$ тоо оршин байна.

Гаралт

Хэрэв хариулт нь цор ганц байвал гаралтын эхний мөрөнд "unique" (хашилтгүйгээр) гэж хэвлэнэ үү. 2-дахь мөрөнд Ваня-ын дараагийн зогсох ШТС-ын дугаарыг хэвлэнэ үү. Хэрэв хариулт нь цор ганц биш байвал гаралтын эхний мөрөнд "not unique" гэж хэвлэнэ үү.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
3
1 2 4
Гаралт
unique
5
Оролт
2
1 2
Гаралт
not unique

Тэмдэглэл

2-дахь жишээнд хариулт нь цор ганц биш байх юм. Жишээлбэл $α = 10$ үед $1$, $2$, $3$ гэсэн ШТС-уудын дараалал нь бодлогын нөхцөлийг хангах ба $α = 14$ үед $1$, $2$, $4$ гэсэн ШТС-уудын дараалал нь мөн бодлогын нөхцөлийг хангах юм.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...