B. Талбай сонгох

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Вася гайхалтай жимсний мод ургадаг цэцэрлэгтэй ба жил бүр итгэмээргүй их ургац хураадаг байв. Гэвч саяхнаас хулгайч нар шѳнѳ нууцаар цэцэрлэгт нэвтэрч маш их жимс хулгайлдаг болов. Вася цэцэрлэгт нь ямар ч байшин байхгүй тул шѳнийг жимснүүдээ хамгаалахаар цэцэрлэгт ѳнгѳрүүлж чадахгүй! Вася хэсэг хугацаанд бодсоны эцэст байшин барихаар шийдэв. Энэ нь их энгийн бѳгѳѳд цэцэрлэгийн аль хэсэгт байшин барихыг сонгох хэрэгтэй. Тэр орой ширээндээ суун цэцэрлэгийн зургийг зурлаа. Зураг дээр цэцэрлэгийг $1$ талтай квадратуудад хуваагдсан $n × m$ хэмжээтэй тэгш ѳнцѳгтѳѳр дүрслэв. Зарим нүдэнд моднуудыг тэмдэглэв (нэг нүд нэгээс ихгүй мод агуулдаг байхаар зурсан). Вася байшин барих, $a × b$ хэмжээтэй тэгш ѳнцѳгт хэлбэртэй, талууд нь квадратуудын хүрээн дээр байрлах газрыг олохыг хүсч байв. Барилгын талбай дээрх бүх модыг цавчих ёстой. Вася цэцэрлэгтээ маш их хайртай тул түүнд аль болох цѳѳн мод цавчихаар барилгын талбайг сонгоход нь туслана уу.

Оролт

Эхний мѳр цэцэрлэгийн байрлалыг илэжхийлэх $n$, $m$ ($1 ≤ n$, $m ≤ 50$) хоёр бүхэл тоог агуулна. Дараагийн $n$ мѳр цэцэрлэгийн байдлыг тодорхойлох $m$ ширхэг $0$, $1$-ээс бүрдэх тоонуудыг агуулна. Тэг нь тухайн нүдэнд мод ургаагүй, $1$ нь ургаж байна гэсэн үг. Сүүлийн мѳр $a$, $b$ ($1 ≤ a$, $b ≤ 50$) хоёр бүхэл тоог агуулна. Вася байшингаа $a × b$ болон $b × a$ гэж сонгож болохыг тэмдэглэе, ѳѳрѳѳр хэлбэл уг талбайн талууд нь цэцэрлэгийн $n$, $m$ урттай талуудтай паралел байвал болно.

Гаралт

Байшин барих $a × b$ хэмжээтэй талбай сонгоход цавчих модны боломжит хамгийн бага тоо болох ганц тоог хэвлэ. Ямар ч байсан талбай сонгох ядаж нэг боломж байгаа, ѳѳрѳѳр хэлбэл эсвэл $a ≤ n$, $b ≤ m$, эсвэл $a ≤ m$, $b ≤ n$ байна.

Орчуулсан: Sugardorj

Жишээ тэстүүд

Оролт
2 2
1 0
1 1
1 1
Гаралт
0
Оролт
4 5
0 0 1 0 1
0 1 1 1 0
1 0 1 0 1
1 1 1 1 1
2 3
Гаралт
2

Тэмдэглэл

In the second example the upper left square is (1,1) and the lower right is (3,2).

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...