A. Хайч-Чулуу-Даавуу

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Та бүхэн жирийн хайч чулуу даавуу тоглоомыг мэдэх тул энд товч өгүүлэе. Хайч нь Даавууг хождог, Даавуу нь Чулууг хождог, Чулуу нь Хайчийг хождог. Тэгвэл уг тоглоомыг гурван тоглогч тоглосон гэж үзье. Нэг удаагийн гаргалтаар ялагч тодорно гэдэг нь тэр тоглогч нөгөө 2 тоглогчийг 2ууланг нь ялах тэмдэг гаргасан гэсэн үг. Жишээ нь (Хайч,Чулуу,Хайч) гэж гаргасан тохиолдолд Чулуу гаргасан буюу 2 дахь тоглогч хожно. Харин (Хайч,Чулуу,Чулуу) гэвэл аль ч тоглогч хожиж чадахгүй юм. Танд 3 тоглогчийн нэг удаагийн тоглолт дээр ямар ямар тэмдэг гаргасан нь өгөгдсөн бол аль тоглогч хожихыг тодорхойл.

Оролт

Оролт гурван мөрөөс тогтох ба эхний мөрөнд бичсэн тэмдгийг эхний тоглогч, хоёр дахийг дараагийн тоглогч, сүүлчийн мөрөн дэх тэмдэг гурав дахь тоглогчийн тэмдэг байна. Оролтод

  • Хайчийг: "$scissors$"
  • Чулууг: "$rock$"
  • Даавууг: "$paper$" гэж тус тус өгнө.

Гаралт

Эхний тоглогч хожвол "F", хоёр дахь хожвол "M", гурав дахь хожвол "S", хэн нь ч хожиж чадахгүй бол "?" гэж гаргана.

Орчуулсан: Naranbayar

Жишээ тэстүүд

Оролт
rock
rock
rock
Гаралт
?
Оролт
paper
rock
rock
Гаралт
F
Оролт
scissors
rock
rock
Гаралт
?
Оролт
scissors
paper
rock
Гаралт
?
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...