A. Илэрхийлэл

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Петя сургуулийн сурагч бөгөөд математикийн шүтэн бишрэгч юм. Тэдний анги арифметик илэрхийлэл үзэж байгаа. Багш самбар дээр эерэг гурван бүхэл $a$, $b$, $c$ тоонууд бичив. Даалгавар бол '$+$' ба '$*$' тэмдгийг оруулах ба тоонуудын хооронд хаалт тавьж болно, тэгээд илэрхийллийн үр дүнд боломжит хамгийн их утгыг гаргана. Жишээлбэл: багш самбар дээр 1, 2, 3 гэсэн тоонууд бичсэн гэж бодъё. Хаалт болон тэмдгүүдийг дараах байдлаар байрлуулж болно:

  • 1+2*3=7
  • 1*(2+3)=5
  • 1*2*3=6
  • (1+2)*3=9

Чи үйлдлийн тэмдгийг зөвхөн $a$ ба $b$, мөн $b$ ба $c$-н хооронд л оруулж чадах ба бүхэл тоонуудыг солиж болохгүй гэдгийг санаарай. Тухайлбал, өгөгдсөн жишээнд дараах илэрхийлэл боломжгүй (1+3)*2.

Энд олж болох хамгийн их утга нь 9 байгааг хялбархан харж болно.

Чиний даалгавар бол: $a$, $b$, $c$ өгөгдсөн ба олж болох хамгийн их утгыг хэвлэнэ.

Оролт

Нэг мөрөнд гурван бүхэл $a$, $b$, $c$ тоог оруулна ($1 ≤ a, b, c ≤ 10$).

Гаралт

Илэрхийллээс авж чадах хамгийн их утгыг хэвлэнэ.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
1
2
3
Гаралт
9
Оролт
2
10
3
Гаралт
60
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...