E. Долгионтой тоонууд

хугацааны хязгаарлалт 1.5 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Долгионтой тоо гэдэг нь эерэг бүхэл тоо бөгөөд аравтын орны цифрүүдийнх нь эхлэлийн болон төгсгөлийн цифрээс бусад цифр нь дараах нөхцлийг хангасан байна: цифр нь хоёр хөрш цифрээсээ хоёулангаас нь заавал их эсвэл бага байна. Жишээлбэл, $35270$, $102$, $747$, $20$, $3$ бол долгионтой тоонууд, харин $123$, $1000$, $2212$ долгионтой тоо биш юм.

Даалгавар бол $n$-д хуваагддаг $k$-р хамгийн бага долгионтой тоо $r$-г олох юм. $n$ ба $k$-н утгууд өгөгдсөн байна.

Хэрвээ $r$-н утга $10^{14}$-с хэтрэхгүй бол чи $r$-н утгыг олох програм бичих юм.

Оролт

Нэг мөрөнд $n$ ба $k$ бүхэл тоонуудыг нэг зайгаар тусгаарлан оруулна, ($1 ≤ n, k ≤ 10^{14}$).

Гаралт

Чиний даалгавар бол өгөгдсөн асуултын хариулт $r$ тоог хэвлэнэ. Хэрвээ энэ тоо нь $10^{14}$-с их бол "-1$" (хашилтгүйгээр) гэж хэвлэнэ.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
123 4
Гаралт
1845
Оролт
100 1
Гаралт
-1
Оролт
97461 457
Гаралт
1805270103

Тэмдэглэл

Эхний жишээний $n$ тоонд хуваагддаг эхний дөрвөн долгионтой тоонууд нь: $492$, $615$, $738$, $1845$.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...