D. Улаан-ногоон цамхагууд

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

$r$ улаан, $g$ ногоон блокуудаар баригдсан улаан-ногоон цамхаг байна. Улаан-ногоон цамхагыг дараах дүрмээр барина:

  • Улаан-ногоон цамхагын түвшинүүд нь зарим нэг тооноос бүтнэ;

  • Улаан-ногоон цамхаг нь $n$ түвшинтэй гэж үзвэл энэ цамхагын эхний түвшин нь $n$ блокоос, хоёр дахь түвшин нь $n - 1$ блокоос, гурав дахь түвшин нь $n - 2$ гэх мэтчилэн хамгийн сүүлийн түвшин нь нэг блокоос бүтнэ. Өөрөөр хэлбэл дараагийн түвшин нь өмнөх түвшинээсээ нэг блокоор бага байна;

  • Улаан-ногоон цамхагын түвшин бүр нь ижил өнгийн блокууд агуулсан байна.

Улаан-ногоон цамхагын боломжит хамгийн өндөр түвшинийг бүхэл тоо $h$ гэж үзээд $r$ улаан, $g$ ногоон блокуудаар дээрх дүрмийг хангасан цамхаг барина. Даалгавар бол өгөдсөн блокуудаар хэдэн ширхэг $h$ түвшинтэй ялгаатай улаан-ногоон цамхаг барьж чадахыг тодорхойлно.

Хэрвээ нэг цамхагын зарим түвшин нь улаан хэсгээс бүрдсэн ба бусад цамхагууд ногоон хэсгээс бүрдсэн бол ялгаатай улаан-ногоон цамхаг гэж тооцно.

Чи $h$ модулиар $10^{9} + 7$ түвшинтэй ялгаатай улаан-ногоон цамхагуудын тоог олдог програм бичнэ.

Оролт

Нэг мөрөнд $r$ ба $g$ тоонуудыг нэг зайгаар тусгаарлан оруулна. Эдгээр тоонууд нь харгалзан улаан ба ногоон блокуудын тоо юм ($0 ≤ r, g ≤ 2*10^{5}$, $r + g ≥ 1$).

Гаралт

Нэг бүхэл тоо хэвлэнэ. Энэ тоо нь $h$ модулиар $10^{9} + 7$ түвшинтэй ялгаатай улаан-ногоон цамхагуудын тоо юм.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
4 6
Гаралт
2
Оролт
9 7
Гаралт
6
Оролт
1 1
Гаралт
2

Тэмдэглэл

Эхний жишээний асуултын хариулт болох бүх боломжтой улаан-ногоон цамхагуудыг зурагт харуулсан байна.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...