C. Ширээний чимэглэл

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Таньд $r$ улаан, $g$ ногоон, $b$ цэнхэр шаарнууд байгаа. Цайллаганд нэг ширээг чимэглэхэд яг гурван шаар хэрэгтэй. Тухайн ширээнд байгаа гурван шаар гурвуулаа ижил өнгөтэй байх ёсгүй. Хэрэв бидэнд өнгө бүрийн шаарнуудын тоо мэдэгдэж байгаа бол хамгийн ихдээ хичнээн ширээ чимэглэх вэ?

Таны даалгавар бол $r$, $g$, $b$ гэсэн утгуудыг ашиглан шаардсан хэлбэрээр чимэглэх ширээний боломжит хамгийн их тоо $t$-г олдог програм бичнэ.

Оролт

Эхний нэг мөрөнд гурван бүхэл $r$, $g$, $b$ ($0 ≤ r, g, b ≤ 2*10^{9}$)
тоонууд Улаан шаарны тоо, ногоон болон цэнхэр шаарны тоо тус тус агуулагдана. Тоонууд яг нэг зайгаар тусгаарлагдана.

Гаралт

Нэг бүхэл тоо $t$-г (Шаардсан хэлбэрээр чимэглэх ширээний хамгийн их тоо) хэвлэнэ.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
5 4 3
Гаралт
4
Оролт
1 1 1
Гаралт
1
Оролт
2 3 3
Гаралт
2

Тэмдэглэл

Эхний жишээнд та дараах байдлаар ширээг чимэглэнэ: "$rgg$", "$gbb$", "$brr$", "$rrg$", эдгээр "$r$", "$g$", "$b$" харгалзан улаан, ногоон, цэнхэр шаарнуудыг төлөөлнө.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...