B. Санамсаргүй багууд

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Тэмцээний $n$ оролцогчдыг зарим нэг аргаар $m$ баг болгон хуваасан ба баг бүр хамгийн багадаа нэг оролцoгчтой байна. Тэмцээний дараа нэг багийн оролцогч бүр хос хосоороо найзууд болцгоосон.

Чиний даалгавар бол тэмцээний дараа үүссэн хос найзуудын хамгийн их ба хамгийн бага тоог олдог програм бичих юм.

Оролт

Нэг мөрөнд $n$, $m$ бүхэл тоонуудыг нэг зайгаар тусгаарлан оруулна ($1 ≤ m ≤ n ≤ 10^{9}$). Эдгээр тоонууд нь харгалзан оролцогчид ба багуудын тоо юм.

Гаралт

Нэг мөрөн $k_{min}$ ба $k_{max}$ бүхэл тоог хэвлэнэ. Энэ нь харгалзан тэмцээний дараа үүссэн хос найзуудын хамгийн бага ба хамгийн их тоо юм.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
5 1
Гаралт
10 10
Оролт
3 2
Гаралт
1 1
Оролт
6 3
Гаралт
3 6

Тэмдэглэл

Эхний жишээнд бүх оролцогчид нэгт багт орсон. Тэгэхээр яг арван хос найзууд байх болно.

Хоёр дахь жишээнд нэг багт үргэлж хоёр оролцогч, нөгөө багт нэг оролцогч байхаар зохион байгуулж болно. Тиймээс хос найзуудын тоо үргэлж нэгтэй тэнцүү байна.

Гурав дахь жишээнд хэрвээ баг бүрт хоёр хүн байхаар оролцогчдыг хуваавал шинээр үүссэн нөхөрлөлийн тоо хамгийн бага байж болно харин оролцогчдыг $1$, $1$, $4$ хүнтэй багуудад хуваавал хамгийн их байж болно.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...