A. Анхны бооцоо

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Таван хүн "Өгөөмөр зан" нэртэй тоглоом тоглож байна. Хүн бүр анхны бооцоо болох тэгээс ялгаатай тооны $b$ зоосыг бооцоонд тавина. Дараа нь хүн бүр эдгээр $b$ зоосны бооцоогоороо дараах үйлдлийг хэд хэдэн удаа давтаж хийнэ: нэг тоглогч бусад тоглогчдоо зоосоо дамжуулна.

Чиний даалгавар бол тоглоомын төгсгөлд тоглогч бүрт байгаа зоосны тоо өгөгдсөн ба анхны бооцоо $b$ зоосны хэмжээг эсвэл $b$ зоосны хэмжээг олж чадахгүй эсэхийг тодорхойлох програм бичих юм.

Оролт

Нэг мөрөнд $c_{1}, c_{2}, c_{3}, c_{4}$, $c_{5}$ гэсэн таван бүхэл тоог оруулна. Эдгээр тоонууд нь харгалзан тоглоомын төгсгөлд нэг , хоёр , гурав , дөрөв , тавдугаар тоглогчид байгаа зоосны тоо юм ($0 ≤ c_{1}, c_{2}, c_{3}, c_{4}, c_{5} ≤ 100$).

Гаралт

Нэг мөрөнд эерэг бүхэл тоо $b$-г хэвлэнэ. Энэ нь тоглогч бүрийн тавьсан анхны бооцоо юм. Хэрвээ ямар ч $b$ утга байхгүй бол "$-1$" гэж хэвлэнэ (тодорхойлох хашилт).

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
2 5 4 0 4
Гаралт
3
Оролт
4 5 9 2 1
Гаралт
-1

Тэмдэглэл

Эхний жишээний боломжтой үйлдлүүдийг дараах дараалалд харуулав:

  1. Дөрөвдүгээр тоглогч хоёрдугаар тоглогчид нэг зоос дамжуулсан;
  2. Дөрөвдүгээр тоглогч тавдугаар тоглогчид нэг зоос дамжуулсан;
  3. Нэгдүгээр тоглогч гуравдугаар тоглогчид нэг зоос дамжуулсан;
  4. Дөрөвдүгээр тоглогч хоёрдугаар тоглогчид нэг зоос дамжуулсан.
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...