D. Dreamoon ба олонлогууд

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Dreamoon $gcd$, бүхэл тоонууд болон олонлогоор тоглох дуртай. $gcd(a,b)$-г $a$, $b$ хоёрыг хоёуланг нь хуваадаг хамгийн их эерэг бүхэл тоо гэж тодорхойлжээ.

$S$ нь $0$-ээс их яг дөрвөн ширхэг ялгаатай бүхэл тооны олонлог байг. $k$ зэрэглэлтэй $S$-ийн тодорхойлолт бол $S$-ийн ялгаатай элементүүдийн $s_{i}$, $s_{j}$ хос бүрийн хувьд $gcd(s_i, s_j)=k$ байх юм.

$k$ ба $n$ өгөгдсөн, Dreamoon $1$-ээс $m$ хүртэлх ялгаатай бүхэл тоонуудыг ашиглан ямар ч бүхэл тоог хоёр ялгаатай олонлогт ашиглахгүй байхаар $k$ зэрэглэлтэй $n$ ширхэг олонлог хийхийг хүсэж байна (мэдээж та ямар нэг бүхэл тоог ашиглахгүй орхиж болно). Үүнийг боломжтой болгодог хамгийн бага $m$-г тооцоолоод, боломжит нэг шийдийг хэвлэнэ.

Оролт

Оролтын нэг мөрөнд зайгаар тусгаарлагдсан $n$, $k$ ($1 ≤ n ≤ 10 000, 1 ≤ k ≤ 100$) хоёр бүхэл тоог оруулна.

Гаралт

Эхний мөрөнд нэг бүхэл тоо хэвлэнэ. Энэ бол боломжит хамгийн бага $m$.

Дараагийн $n$ мөр бүрт $i$-р олонлогыг илэрхийлсэн зайгаар тусгаарлагдсан дөрвөн бүхэл тоог хэвлэнэ.

Олонлогын дараалал ч, олонлог доторх бүхэл тоонуудын дараалал ч чухал биш юм. Хэрвээ хамгийн бага $m$-н олон боломжит шийд байгаа бол тэдгээрийн аль нэгийг хэвлэнэ.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
1 1
Гаралт
5
1 2 3 5
Оролт
2 2
Гаралт
22
2 4 6 22
14 18 10 16

Тэмдэглэл

Эхний жишээнд ${1, 2, 3, 4}$ олонлог нь 1 зэрэглэлтэй зөв олонлог биш гэдэг нь хялбархан харагдаж байна .

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...