A. Dreamoon ба шат

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Dreamoon $n$ гишгүүртэй шат руу авирахыг хүсч байгаа. Тэр алхах бүрдээ $1$ юмуу $2$ гишгүүр л урагшилж чадна. Dreamoon нийтдээ $m$-д хуваагддаг тооны алхам хийхийг хүсэж байгаа.

Шатны оройд гарахад түүнд хамгийн багадаа хэдэн алхам шаардагдах вэ?

Оролт

Эхний мөрөнд зайгаар тусгаарлагдсан хоёр бүхэл $n$, $m$ ($0 < n ≤ 10000, 1 < m ≤ 10$) тоонууд агуулагдана.

Гаралт

Нэг бүхэл тоо буюу $m$-д хуваагддаг алхамын тоо. Хэрвээ хүссэнээр нь алхах боломжгүй бол $-1$ гэж хэвлэнэ.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
10 2
Гаралт
6
Оролт
3 5
Гаралт
-1

Тэмдэглэл

Эхний жишээнд, Dreamoon дараах байдлаар 6 алхам {2, 2, 2, 2, 1, 1} хийнэ.

Хоёр дахь жишээнд, эдгээрээс зөвхөн {2, 1}, {1, 2}, {1, 1, 1} гэсэн гурван дараалал зөв байна. Гэвч эдгээр тоонууд дунд 5-д хуваагддаг тоо байхгүй байна.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...