C. Камал-ол-молк-ийн уран зураг

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Камал-ол-молк-ийн уран зургуудыг хэн нэг нь өөрчилсөн байна гэсэн цуу яриа гарах болов. Хэрэв үнэн бол тэгш өнцөгт хэлбэртэй багсаар баруун юм уу доошоо чиглэлд нэмж зураас татсан байх боломжтой байв.

Зургийг $n × m$ хэмжээтэй дөрвөлжин шугамтай гэж үзье. Эхлээд $x × y$ ($1 ≤ x ≤ n, 1 ≤ y ≤ m$) хэмжээтэй тэгш өнцөгт багсыг хүрээний хаа нэгтээ байрлуулна. Хүрээний ирмэгүүд нь параллель байна. Дараа нь багсаа хэд хэдэн удаа зөөж хөдөлгөнө. Зөөх бүрд нэг нэгжээр баруун эсвэл доош шилжүүлнэ. Багсаар зөвхөн хүрээн дотор л зурна. Багс нь хамрагдсан бүх нүдийг өөрчилнө.

Танд Камал-ол-молк-н уран зургуудын нэг байгаа бөгөөд та үүнийг дурдсан байдлаар өөрчилсөн байх боломжтой эсэхийг мэдхийг хүсч байна. Хэрэв тийм бол та бас багсны боломжит хамгийн бага талбайг мэдэхийг хүснэ.

Оролт

Эхний мөрөнд хоёр бүхэл $n$ ба $m$, ($1 ≤ n, m ≤ 1000$) тоонуудыг оруулна. Эдгээр нь зурагны өндөр ба өргөн юм.

Дараагийн $n$ мөрөнд зураг агуулагдана. Мөр бүр нь $m$ тэмдэгтүүдтэй. Нүд өөрчлөгдсөн бол 'X' тэмдэгтээр илэрхийлнэ эсрэг тохиолдолд '.' харагдана. Уран зурагт хамгийн багадаа нэг өөрчлөгдсөн нүд байна.

Гаралт

Хэрвээ уран зураг өөрчлөгдсөн байх боломжтой бол багсны хамгийн бага талбайг хэвлэнэ. Эсрэг тохиолдолд "-1" гэж хэвлэнэ.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
4 4
XX..
XX..
XXXX
XXXX
Гаралт
4
Оролт
4 4
....
.XXX
.XXX
....
Гаралт
2
Оролт
4 5
XXXX.
XXXX.
.XX..
.XX..
Гаралт
-1
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...