B. Хүчирхэг холбогдсон хот

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

$n$ хөндлөн гудамж $m$ босоо гудамж-ийг хөндлөн гарсан $(n - 1) × (m - 1)$ хүснэгт хэлбэрээр дүрслэгдэх хотыг авч үзье. Замын хөдөлгөөний урсгалыг ихэсгэхийн тулд хотын дарга гудамж бүрийг нэг замтай болгохоор шийджээ. Ингэснээр хөндлөн гудамж бүрийн хувьд, замын хөдөлгөөн нь зөвхөн баруунаас зүүн уруу байна эсвэл зөвхөн зүүнээс баруун уруу байх юм. Мөн, босоо гудамж бүрийн хувьд замын хөдөлгөөн нь зөвхөн хойноос урагшаа байна эсвэл зөвхөн урдаас хойшоо байна. Эдгээрийн огтлолцол дээр байхад босоо гудамжнаас хөндлөн гудамж уруу нэвтэрч болох ба эсрэгээр мөн нэвтэрч болно.

Хотын дарга хэсэг гудамж-ийн чиглэлийн загвар хүлээн авчээ. Таны даалгавар бол уг санал болгож буй гудамж-ийн чиглэлийн загвар дээр аль ч замын уулзвараас аль ч бусад замын уулзвар уруу хүрэх боломжтой эсэхийг шалгах юм.

Оролт

Эхний мөрөнд хөндлөн гудамж-ийн тоо болон босоо гудамж-ийн тоог тэмдэглэх 2 бүхэл тоо $n$ болон $m$, ($2 ≤ n, m ≤ 20$) өгөгдөнө.

2-дахь мөрөнд $n$ урттай тэмдэгт мөр өгөгдөх ба '$<$' болон '$>$' тэмдэгтүүдээс бүтсэн байна, эдгээр нь хөндлөн гудамж-ийн чиглэлийг тэмдэглэх юм. Хэрэв $i$-дахь тэмдэгт нь '$<$'-тай тэнцүү байвал, уг гудамж нь зүүнээс баруун уруу чиглэлтэй байна бусад тохиолдолд, гудамж нь баруунаас зүүн уруу чиглэлтэй байна. Гудамж-ууд нь хойноос урд гэсэн дарааллаар жагссан байх юм.

3-дахь мөрөнд $m$ урттай тэмдэгт мөр өгөгдөх ба '$^$' болон '$v$' тэмдэгтүүдээс бүтсэн байна, эдгээр нь босоо гудамж-ийн чиглэлийг тэмдэглэх юм. Хэрэв $i$-дахь тэмдэгт нь '$^$'-тай тэнцүү байвал, уг гудамж нь хойноос урагшаа чиглэлтэй байна бусад тохиолдолд, гудамж нь урдаас хойшоо чиглэлтэй байна. Гудамж-ууд нь баруунаас зүүн гэсэн дарааллаар жагссан байх юм.

Гаралт

Хэрэв өгөгдсөн загвар нь хотын даргын шалгуурыг биелүүлж байвал, дан мөрөнд "YES" гэж хэвлэнэ үү, бусад тохиолдолд дан мөрөнд "NO" гэж хэвлэнэ үү.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
3 3
><>
v^v
Гаралт
NO
Оролт
4 6
<><>
v^v^v^
Гаралт
YES

Тэмдэглэл

Дээрх зураг нь 2-дахь жишээний гудамж-ийн чиглэлүүдийг үзүүлсэн байна.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...