A. Компьютерийн гар

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Сайн найз Моле маань нэгэн том зурвас бичих гэж оролдож байна. Тэрээр ер бусын компьютерийн гаран дээрээ тэмдэгтүүдээ дараах байдлаар бичиж байна:

qwertyuiop  
asdfghjkl;  
zxcvbnm,./

Харамсалтай нь Моле сохор, тиймээс заримдаа гараа зөв байрлуулах нь түүнд асуудал болдог. Тэр санамсаргүйгээр хоёр гараа зүүн эсвэл баруун тийшээ хөдөлгөчихсөн. Энэ нь одоо тэр хүссэн товчоо биш хажуугийнх нь товчийг (зүүн эсвэл баруун талын) дарна гэсэн үг юм.

Бидэнд түүний тэмдэгтүүдийн дараалал байгаа ба бид одоо жинхэнэ зурвасыг хайна.

Оролт

Эхний мөрөнд шилжих чиглэлийг тодорхойлсон нэг үсэг байна ($'L'$, $'R'$ нь харгалзан зүүн, баруун юм).

Хоёрдугаар мөр нь Молегийн бичсэн тэмдэгтүүдийн дараалал байна. Энэ дарааллын хэмжээ нь $100$-аас ихгүй байна. Дараалал нь зөвхөн Молегийн гар дээр гарч ирэх тэмдэгтүүдийг агуулна. Зурвас ямар ч зай агуулаагүй шиг Молегийн гаран дээр зай авдаг товч байхгүй юм.

Энэ нь Молегийн гар хөдөлсөн байгааг баталгаажуулах ч, тэр одоо болтол компьютерийнхоо гарны гадуур нь дараагүй байгаа ба одоо ч товчин дээр дарсаар байгаа.

Гаралт

Жинхэнэ зурвасыг нэг мөрөнд хэвлэнэ.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
R
s;;upimrrfod;pbr
Гаралт
allyouneedislove
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...