F. Design Tutorial: Зорилгыг өөрчил

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Дараах байдлаар ажилладаг зарим даалгавар байна: танд ямар нэгэн загвар өгнө, та зарим үйлдлүүдийг хийж чадах бөгөөд эдгээр үйлдлүүдийг ашиглан гол зорилтыг биелүүлэх хэрэгтэй. Шинэ даалгавар үүсгэх нэг зам нь ижил загвар, ижил үйлдлүүд ашиглах боловч зорилгыг нь өөрчлөх юм.

Оролдоод үзье. Би Topcoder SRM 557 Div1-Hard бодлогонд дараах даалгаврыг зохиолоо: $n$ бүхэл тоо $x_{1}, x_{2}, ..., x_{n}$ өгөгдсөн. Та дараах үйлдлээр тоог өөрчилж болно (хүссэнээрээ олон хийж болно) $x_{i}$ ^= $x_{j}$ (анхны бодлогонд $i$, $j$ тоонууд ялгаатай байх ёстой байсан, харин энэ даалгаварт $i$, $j$ тэнцүү байж болно). Гол зорилго нь $x_{i}$ тоонуудын нийт нийлбэрийг хамгийн их байлгах юм.

Одоо бид зорилгыг өөрчилнө. Танд $n$ бүхэл тоо $y_{1}, y_{2}, ..., y_{n}$ өгсөн. Та $x_{1}, x_{2}, ..., x_{n}$ тоонуудыг яг $y_{1}, y_{2}, ..., y_{n}$ тоонуудтай тэнцүү болгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, $i$ тоо бүрийн хувьд $x_{i}$ тоо $y_{i}$ тоотой тэнцүү байх хэрэгтэй.

Оролт

Эхний мөр $n$ $(1 ≤ n ≤ 10000)$ бүхэл тоог агуулна. Хоёрдугаар мөрөнд $n$ бүхэл тоо: $x_{1}$ to $x_{n}$ $(0 ≤ x_{i} ≤ 10^{9})$ байрлана. Гуравдугаар мөрөнд $n$ бүхэл тоо: $y_{1}$-ээс $y_{n}$ $(0 ≤ y_{i} ≤ 10^{9})$ байрлана.

Гаралт

Боломжгүй бол $-1$ гэж гарга.

Боломжит шийд байгаа бол эхний мөрөнд таны гүйцэтгэх үйлдлийн тоо болох $m$ $(0 ≤ m ≤ 1000000)$ тоог гарга. Тэгээд $m$ мөрөнд, мөр бүрт $i$, $j$ $(1 ≤ i, j ≤ n)$ бүхэл тоонуудыг хэвлэ, энэ нь $x_{i}$ ^= $x_{j}$ үйлдлийг илэрхийлнэ.

Хэд хэдэн боломжит шийд байгаа бол дуртайгаа сонгож болно. Хэрвээ боломжит шийд байгаа бол хамгийн ихдээ $10^{6}$ үйлдлээр гарч болно гэдгийг бид баталсан билээ.

Орчуулсан: Sugardorj

Жишээ тэстүүд

Оролт
2
3 5
6 0
Гаралт
2
1 2
2 2
Оролт
5
0 0 0 0 0
1 2 3 4 5
Гаралт
-1
Оролт
3
4 5 6
1 2 3
Гаралт
5
3 1
1 2
2 2
2 3
3 1
Оролт
3
1 2 3
4 5 6
Гаралт
-1

Тэмдэглэл

$a$ ^= $b$ нь $a$ = $a$ ^ $b$ үйлдлийг илэрхийлж байгаа, энд "$" нь хоёр тооны хувьд битийн XOR үйлдэл.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...