C. Загварчлалын сургалт: тодорхой бус болгох

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Шинэ бодлого зохиох нэгэн арга бол бодлогыг магадлалт буюу тодорхой бус болгох юм. Жишээлбэл Топкодер СРМ 595 гэх хүнд бодлого нь гүдгэр бүрхүүлийн бодлогын тодорхой бус хувилбар юм. , Constellation, is the probabilistic version of a convex hull.

Шинээр бодлого зохиох гээд үзье. Эхлээд бид дараахь бодлогыг ашиглана: $n$ хүнийг нэрээр нь эрэмбэл. Энэ бол энгийн л эрэмбэлэх бодлого. Харин бид энэхүү бодлого дээр тодорхой бус элемент нэмснээр илүү сонирхолтой болох юм. $n$ хүн авч үзье. Хүн бүр өөрийн хоч гэдгээр өөрийн нэр эсвэл овгоо сонгож болно. Хүмүүсийг хочоор нь толь бичгийн эрэмбээр эрэмбэлбэл өгөгдсөн сэлгэмэл $p$-тэй адилхан байж чадах уу?

Энгийнээр хэлбэл $i$ дугаарын хүний хоч нь $h_{i}$ гэвэл дараахь нөхцөл биелнэ: .

Оролт

Эхний мөрөнд хүний тоо болох $n$ $(1 ≤ n ≤ 10^{5})$ гэсэн бүхэл тоо байна.

Дараагийн $n$ мөр тус бүрт хоёр тэмдэгт мөр байна. $i$ дэх мөрөнд нь $f_{i}$ ба $s_{i}$ $(1 ≤ |f_{i}|, |s_{i}| ≤ 50)$ гэсэн тэмдэгт мөр байг. Эдгээр нь харгалзан $i$ дэх хүний өөрийн нэр болон овог юм. Тэмдэгт мөр бүр Англи цагаан толгой жижиг үсгүүдээс тогтоно. Бүх тэмдэгт мөрүүд хоорондоо ялгаатай байна.

Дараагийн мөрөнд $p$ сэлгэмлийг илэрхийлэх $n$ ялгаатай бүхэл тоонууд байна. distinct integers: $p_{1}, p_{2}, ..., p_{n}$ $(1 ≤ p_{i} ≤ n)$.

Гаралт

Хэрэв боломжтой бол "$YES$", бололжгүй бол "$NO$" гэж хэвлэ.

Орчуулсан: Бат-Од

Жишээ тэстүүд

Оролт
3
gennady korotkevich
petr mitrichev
gaoyuan chen
1 2 3
Гаралт
NO
Оролт
3
gennady korotkevich
petr mitrichev
gaoyuan chen
3 1 2
Гаралт
YES
Оролт
2
galileo galilei
nicolaus copernicus
2 1
Гаралт
YES
Оролт
10
rean schwarzer
fei claussell
alisa reinford
eliot craig
laura arseid
jusis albarea
machias regnitz
sara valestin
emma millstein
gaius worzel
1 2 3 4 5 6 7 8 9 10
Гаралт
NO
Оролт
10
rean schwarzer
fei claussell
alisa reinford
eliot craig
laura arseid
jusis albarea
machias regnitz
sara valestin
emma millstein
gaius worzel
2 4 9 6 5 7 1 3 8 10
Гаралт
YES

Тэмдэглэл

1 ба 2 жишээнд бидэнд 3 хүн бий: tourist, Petr ба би (cgy4ever). Ямар ч хочтой байсан гэсэн би эхэнд, tourist болон Petr нар сүүлд байх ёстой нь илт байна.

Жишээ 3 дээр хэрэв Copernicus өөрийн хочоо "copernicus" гэж сонговол л болох нь тэр.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...