A. Design Tutorial: Математикаас суралц

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Шинэ даалгавар үүсгэх нэг арга бол математикаас суралцах юм. Та ямар нэг санамсаргүй математикийн илэрхийлэл бий болгож, эсвэл зарим нэг теоремуудыг өөрчлөн шинэ зүйл олж, мөн түүнээсээ шинэ даалгавар бий болгож болно.

Жишээлбэл "Гольдбахын таамаглал" нэртэй илэрхийлэл байдаг. Үүнд хэлснээр: "дөрвөөс багагүй тэгш тоо бүрийг хоёр анхны тооны нийлбэр байдлаар илэрхийлж болно". Үүнийг өөрчилцгөөе. "12-с багагүй ямар ч бүхэл тоог хоёр зохиомол тооны нийлбэр байдлаар илэрхийлж болно". Гольдбахын таамаглалтай ижил биш байна, би энэ теоремыг баталж чадна.

Танд 12-с багагүй $n$ бүхэл тоо өгөгдөнө, үүнийг хоёр зохиомол тооны нийлбэр байдлаар илэрхийлнэ.

Оролт

Нэг мөрөнд $n$ $(12 ≤ n ≤ 10^{6})$ бүхэл тоог оруулна.

Гаралт

$x + y = n$ байх $x$ ба $y$ $(1 < x, y < n)$ хоёр нийлмэл бүхэл тоог гаргана. Хэрвээ олон шийд байгаа бол тэдгээрийн аль нэгийг хэвлэж болно.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
12
Гаралт
4 8
Оролт
15
Гаралт
6 9
Оролт
23
Гаралт
8 15
Оролт
1000000
Гаралт
500000 500000

Тэмдэглэл

Эхний жишээнд 12 = 4 + 8, ба 4, 8 хоёр хоёулаа зохиомол тоонууд. Та "6 6" эсвэл "8 4" гэж бас болно.

Хоёр дахь жишээнд 15 = 6 + 9.Та "1 14" гэж гаргаж болохгүйг анхаараарай, учир нь 1 бол зохиомол тоо биш анхны тоо.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...