B. МУХ ба чухал зүйлс

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Петерсбург мужын амьтдын хүрээлэнгийн туйлын баавгай болох Мэншиков болон Услада, мөн Киевийн амьтдын хүрээлэнгийн Хорэйс заан бизнест хөл тавил цаг нь болжээ. Тэд ерөнхийдөө өдөрт $n$ даалгавар хийх ёстой ба амьтад бүр даалгавар бүрийг гүйцэтгэх ёстой. Даалгавар бүрт хүнд хялбарыг нь илэрхийлэх хэмжээ бий. Мөн амьтад даалгавруудыг гүйцэтгэхдээ хялбараас нь хүндрүү гэсэн дарааллаар хийхээр шийдэв. Харамсалтай нь зарим даалгаврууд хүнд хялбараараа ижилхэн байгаа тул даалгавруудыг олон хувилбараар гүйцэтгэж болох юм.

Мэншиков, Услада болон Хорэйс нар чамаас энэ ярвигтай асуудлыг шийдэж өгөхийг гуйн тус бүрт нь ялгаатай төлөвлөгөө гаргаж өгөхийг хүсчээ. Төлөвлөгөө гэдгээр $n$ даалгаврыг гүйцэтгэх дарааллыг ойлгоно. Амьтад бүр давтагдашгүй төлөвлөгөөг хүсэж байгаа. Тиймээс гурван төлөвлөгөө нь гурван ялгаатай дараалал байх ёстой юм. Чиний даалгавар бол шаардлага хангасан төлөвлөгөөнүүдийг олж өгөх юм. Хэрэв боломжгүй бол тэдэнд боломжгүй гэх муу мэдээг дуулгах юм.

Оролт

Эхний мөрөнд даалгаврын тоог илэрхийлэх $n$ ($1 ≤ n ≤ 2000$) гэсэн бүхэл тоо байна. Хоёр дахь мөрөнд $h_{1}, h_{2}, ..., h_{n}$ ($1 ≤ h_{i} ≤ 2000$) гэсэн $n$ бүхэл тоо байх ба $h_{i}$ нь $i$ дугаарын даалгаврын хэр хүндийг илэрхийлнэ. $h_{i}$ их байх тусам $i$ дугаарын даалгавар хүнд гэсэн үг юм.

Гаралт

Эхний мөрөнд хэрэв гурван ялгаатай төлөвлөгөө гаргаж өгөх боломжтой бол "$YES$" гэж хэвлэ. Бусад тохиолдолд "$NO$" гэж хэвлэ. Хэрэв тэд хүссэн төлөвлөгөөгөө авах боломжтой бол хоёр дахь мөрөнд төлөвлөгөөний дагуу хийгдэх ажлын дугаарууд болох $n$ тоог хэвлэ. Гурав болон Дөрөв дэх мөрөнд үлдсэн хоёр төлөвлөгөөг өмнөхтэй ижил хэлбэрээр хэвлэ.

Хэрэв олон хувилбар байгаа бол аль нэгийг нь хэвлэхэд хангалттай.

Орчуулсан: Бат-Од

Жишээ тэстүүд

Оролт
4
1 3 3 1
Гаралт
YES
1 4 2 3 
4 1 2 3 
4 1 3 2 
Оролт
5
2 4 1 4 8
Гаралт
NO

Тэмдэглэл

Эхний жишээнд In the first sample the difficulty of the tasks sets one limit: 2 ба 3 дугаарын даалгавруудаас өмнө 1 ба 4 дугаарын даалгаврууд эхлээд хийгдэх ёстой. Ийм байх боломжит дарааллууд нь : [1, 4, 2, 3], [4, 1, 2, 3], [1, 4, 3, 2], [4, 1, 3, 2] нар юм. Чи эдгээрээс аль ч гурвыг нь хэвлэж болно.

Хоёр дахь жишээнд нөхцлийг хангах хоёр л дараалал бий: [3, 1, 2, 4, 5] ба [3, 1, 4, 2, 5]. Иймд гурван ялгаатай төлөвлөгөө байхгүй.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...