A. МУХ ба саваанууд

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Санкт-Петербургийн амьтны хүрээлэнгийн Меншиков, Услада гэх хоёр баавгай, Киев хотын амьтны хүрээлэнгийн Хорас гэх заан гурав $6$ ширхэг саваа мод олж түүгээрээ тоглон, өөрсдийн бүтээлч чанарыг дээшлүүлэв.Тэд тэрхүү саваа моднуудаар заан, баавгай хоёрын аль нэгийг хийхээр шийджээ. Тэд дараах аргаар дээрх хоёр амьтны нэгийг хийх боломжтой юм.

  • $4$ саваагаар тухайн амьтны хөлийг илэрхийлэх ба эдгээр нь ижил урттай байна.

  • Үлдсэн хоёр саваагаар амьтны бие болон толгойг хийх юм. Баавгайн толгойг хийсэн саваа нь их биеийг илэрхийлэх саваанаасаа богино байх ёстой. Гэтэл заан урт хошуутай тул түүний толгойг илэрхийлж буй саваа их биеийг төлөөлөх саваатай адил урттай байх ёстой. Энэ тохиолдолд амьтдын хөлийг илэрхийлж буй савааны урт түүний толгой болон их биеийг хийсэн савааны урттай ямар ч хамааралгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.

Таны даалгавар бол дээрх багц савааг ашиглан аль амьтныг хийх боломжтойг олох явдал юм. Амьтны хүрээлэнгийн хамгаалагч тоглоом дууссаны дараа савааг буцааж авах учир савааг хугалж болохгүй бөгөөд баавгай нар ч үүнийг мэддэг ажээ.

Оролт

Нэг мөрөнд $6$ савааны урт буюу зайгаар тусгаарлагдсан $6$ бүхэл тоо байна. Оролтын дагуу энэхүү $6$ саваагаар хоёр амьтныг нэгэн зэрэг хийх боломжгүй юм.

Гаралт

Хэрэв өгөгдсөн саваагаар баавгайг хийх боломжтой бол "Bear", заан хийх боломжтой бол "Elephant", алийг нь ч хийх боломжгүй бол "Alien" гэж бичнэ үү.

Орчуулсан: Энхгэрэл

Жишээ тэстүүд

Оролт
4 2 5 4 4 4
Гаралт
Bear
Оролт
4 4 5 4 4 5
Гаралт
Elephant
Оролт
1 2 3 4 5 6
Гаралт
Alien
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...