D. Сейф

хугацааны хязгаарлалт 5 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Васья нэгэн сейфний нууц кодыг тайлахаар шийджээ. Сейфний нууц код $n$ урттай ба зөвхөн $0$ болон $1$-ээс бүтдэг гэдгийг Васья мэдэж авчээ. Ингээд тэрээр сейфний нууц кодыг тааж эхэлсэн байна. Сейф нь оролдлого бүрийн дараа оруулсан код нь жинхэнэ кодтой хэдэн тэмдэгт нь таарч байгааг хэлдэг байв. Гэхдээ яг аль аль тэмдэгтүүд гэдгийг нь хэлдэггүй. Ингээд $m$ удаа оролдсоны эцэст сейфний өгөх хариу бүр $5$-аас хэтрэхгүй байсан тул Васьяд сейфний код өөрчлөгддөг байх гэсэн бодол төрчээ. Тиймээс танаас Васьягийн оролдож үзсэн оролдлого болон сейфний өгсөн хариунуудыг шинжлээд сейфний код өөрчлөгддөггүй бол байж болох хичнээн нууц код байгааг олож өгнө үү гэж тусламж хүсчээ.

Оролт

Эхний мөрөнд сейфний нууц кодны урт болох $n$ тоо болон Васьягийн оролдож үзсэн $m$$(6≤n≤35,1≤m≤10)$тоо зайгаар тусгаарлагдан өгөгдөнө. Дараагийн $m$ мөр бүрт Васьягийн оруулж үзсэн код ба сейфний өгсөн хариуг зайгаар тусгаарлан өгнө. Код бүр зөвхөн $0$ болон $1$-ээс бүтнэ. Сейфний өгсөн хариу бүр $5$-аас хэтрэхгүй сөрөг биш бүхэл тоо байна.

Гаралт

$m$ оролдого хийсний дараа сейфний нууц код байж болох хичнээн боломжит хувилбар үлдэснийг илэрхийлэх ганц тоог харуулна.

[Орчуулга хяналт хийгдээгүй. ^_^ ... Codeforces Mongolian Translation Team]

Орчуулсан: Naranbayar

Жишээ тэстүүд

Оролт
6 2
000000 2
010100 4
Гаралт
6
Оролт
6 3
000000 2
010100 4
111100 0
Гаралт
0
Оролт
6 3
000000 2
010100 4
111100 2
Гаралт
1
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...