C. Үгийн сүлжээ

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Вася үгийн сүлжээ зохиохыг сурч байв. Тэр зѳвхѳн маш энгийн хэлбэртэй үгийн сүлжээг зохиож чаддаг байв. Тэд бүгд босоогоор дээрээс доош болон хэвтээгээр зүүнээс баруун тийш уншигддаг зургаан үгнээс бүрднэ. Үгүүд тэгш ѳнцѳгт дээр "найм" буюу хязгааргүйн тэмдэгт шиг хэлбэр үүсгэн байрлах ба тэгш хэмтэй байх шаардлагагүй.

Үгийн сүлжээний зүүн дээд булан тэгш ѳнцѳгтийн зүүн дээд булантай давхцна. Баруун доод булангийн хэвьд мѳн адил байна. Энэ үгийн сүлжээ нь байнга яг дѳрвѳн хоосон талбайтай байх ба хоёр нь үгүүдээр хүрээлэгдсэн байна. Жишээ гаралтаас харвал үүний учир ойлгогдно.

Васяд ѳгсѳн зургаан үгийг ашиглан үгийн сүлжээ зохиоход нь туслана уу. Үгүүдийг ямар ч байрлалд оруулан ашиглах боломжтой.

Оролт

Зургаан мѳр ѳгсѳн үгүүдийг агуулна. Үг бүр $30$-аас ихгүй, $3$-аас цѳѳнгүй Латин цагаан толгойн том үсгүүдээс бүрднэ.

Гаралт

Хэрвээ энэ бодлого бодогдох боломжгүй бол $Impossible$ гэж хэвлэ. Бусад үед боломжит үгийн сүлжээг хэвлэ. Бүх хоосон нүдийг цэгээр тэмдэглэх хэрэгтэй.

Хэрвээ хэд хэдэн хариутай бол цагаан толгойн дарааллаар хамгийн эхнийхийг нь хэвлэ. Ѳѳрѳѳр хэлбэл тэр хариунуудаас эхний мѳрѳѳрѳѳ хамгийн эхнийхийг хэвлэнэ. Хэрвээ эхний мѳр нь адилхан бол хоёрдахь мѳрийг нь харьцуулна гэх мэтээр хамгийн багыг нь хэвлэнэ. Цагаан толгойн дарааллын харьцуулалт гэж орчин үеийн програмын хэлний $<$ үйлдлийг ойлгоно уу.

Орчуулсан: Sugardorj

Жишээ тэстүүд

Оролт
NOD
BAA
YARD
AIRWAY
NEWTON
BURN
Гаралт
BAA...
U.I...
R.R...
NEWTON
..A..O
..YARD
Оролт
AAA
AAA
AAAAA
AAA
AAA
AAAAA
Гаралт
AAA..
A.A..
AAAAA
..A.A
..AAA
Оролт
PTC
JYNYFDSGI
ZGPPC
IXEJNDOP
JJFS
SSXXQOFGJUZ
Гаралт
JJFS....
Y..S....
N..X....
Y..X....
F..Q....
D..O....
S..F....
G..G....
IXEJNDOP
...U...T
...ZGPPC
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...